Хятад улсад сургуулийн насны хүүхдүүдийн дунд таргалалтын өвчин газар авчээ. Энэ асуудалд анхаарал хандуулж, арга хэмжээ авахгүй бол 2030 онд жингийн илүүдэлтэй хүүхдийн тоо 50 саяд хүрнэ гэсэн тооцоог Бээжингийн Их сургуулийн судлаачид гаргажээ.
Судалгаагаар таргалалт хөдөө орон нутагт амьдарч байгаа хүүхдүүдийн дунд илүү болох нь тогтоогджээ. Ялангуяа охидоос илүү хөвгүүд энэ өвчинд илүү өртсөн байна.
Хамгийн аюултай нь энэ хандлага сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд ажиглагдаж эхэлсэн гэнэ. Үүнээс болоод бяцхан иргэдийн дунд цусны даралт нэмэгдэх, цусан дахь чихрийн хэмжээ нэмэгдэх өвчлөл газар авсан байна.
Тус улсад 1985 онд хийсэн судалгаагаар 7-18 насны 6.2 сая тарган хүүхэд бүртгэгдсэнээс хойш 30 жилийн дараа буюу 2014 онд 35 сая болж өссөн байна.