turh-1.jpg

2018-06-26 14:23
Найман настай Нариянад сэтгүүлчид “Шаазан охин”, “Сибирийн Цасангоо” хэмээх нэр хайрлажээ. Дур булаам үзэсгэлэнтэй энэ охин Якутад олон нийтийн сүлжээний од болсон бол удалгүй дэлхий дахинаа танигдаж эхэлсэн байна. Бяцхан охинд цаашид жүжигчин, эсвэл фотомодель болох их ирээдүй бий. Яагаад гэвэл түүний гадаад төрх бусдаас өвөрмөц. Загварын агентлагууд түүнтэй гэрээ хийх гэж бараг дугаарладаг гэхэд болно. […]

ronaldo.jpg

2018-06-26 10:46
“В” хэсгийн сүүлийн хоёр тоглолтод Португал Ирантай, Испани Мороккотой тэнцсэнээр хасагдах шатанд ОХУ Испанитай, Португал Уругвайтай тоглохоор болов. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн эхний хоёр тоглолтоо амжилттай дуусгасан Португальчуудын хувьд Ираны шигшээ багтай хийсэн хэсгийн сүүлийн тоглолтдоо 1:1 харьцаагаар тэнцэж, хэсгээсээ хоёрдугаар байраар гарахаар болж байна. Уг нь тэдэнд хэсэгтээ тэргүүлэх боломж бүрэн байсан юм. […]

dashta.jpg

2018-06-26 08:50
Египетийн “Замалек” багийн дасгалжуулагч асан Абдрахим Мухаммед Негма ДАШТ-ий гуравдугаар тойрогт учраа таарсан Египет-Саудын Арабын тоглолтын үеэр нас баржээ. Тэрээр уг тоглолтыг  телевизээр тайлбарлаж байсан бөгөөд сэтгэл нь хэтэрхий хөдөлснөөс зүрхний шигдээс болсон гэдгийг Youm7  египетийн хэвлэл мэдээлсэн байна. Өмнө нь Египетийн үндэсний шигшээ баг 2018 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Саудын Арабд хожигдсон юм.

hytad.jpg

2018-06-25 17:18
Тэнгэрт нисэж яваа шувуунд ч итгэхэд хэцүү цаг үе ирж байна. Сүүлийн жилүүдэд Хятадын эрх баригчид шувуутай адилхан харагдах хяналтын дрон зохион бүтээж туршиж байгааг “South China Morning Post” сонин өнөөдөр мэдээлжээ. Одоогоор цэрэг армийн, засгийн газрын 30 гаруй байгууллага нийт таван мужид ийм дрон ашиглан иргэдийн үйлдлийг хянаж байгаа гэнэ. Тэдний дотор салан тусгаарлах […]

haldlaga-1.jpg

2018-06-25 14:47
Зимбабвегийн Ерөнхийлөгч  Эммерсон Мнангагваг санаатайгаар хөнөөхийг завдсан байна. Өнгөрсөн бямба гаригт хөгжлөөрөө хоёрдугаарт ордог Булавайо хотын цэнгэлдэх хүрээлэнд сонгуулийн кампанид ажлын хүрээнд зохион байгуулсан цуглааны үеэр үг хэлж байхад нь халджээ. Түүнээс ердөө хэдхэн метрийн зайд бөмбөг дэлбэрч, 10 гаруй хүн шархдсанаас гурвынх нь бие хүнд байна. Зимбабвегийн хоёр Дэд Ерөнхийлөгч мөн хоёулаа хөнгөн гэмтжээ. Ерөнхийлөгч […]

aljee-1.jpg

2018-06-25 12:36
Иракийн албаныхан Сиритэй хамтран  “Исламын улс” бүлэглэлийн 45 цэргийг, түүний дотор хэд хэдэн удирдагч, толгойлогч, мөн Дайны сайдын орлогчийг хөнөөжээ. Тус бүлгэлэлийг Хажин нэрт хотод нууцаар уулзалдаж байх үед нь агаарын цохилтоор үгүй хийсэн байна. Иракийн F-16 сөнөөгч онгоц сан Сирийн удирдагч болон цэргүүдийн хамтаар гэнэтийн цохилт хийсэн аж. Иракийн нутаг дэвсгэрт гуравны нэгийг эзэлдэг Ислами […]

hoho-3.jpg

2018-06-25 11:15
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган хугацаанаас нь өмнө явуулсан ерөнхийлөгчийн сонгуульд итгэл төгс ялалт байгуулсныхаа дараа дэмжигчдийнхээ цуглаан дээр үг хэлэхдээ улс орноо дэлхийн үлгэр жишээ орон болгохоо амалжээ. “Ямар намд санал өгснөөс үл хамааран сонгуульд оролцож, үүргээ биелүүлсэн иргэн бүрт би талархал илэрхийлж байна. Бүх нэр дэвшигч болон тэдэнд тусалж дэмжсэн хүмүүст баярлалаа. Бид […]

saraa.jpg

2018-06-25 11:04
Америкчууд төдийгүй олон улс цагаачлалын асуудлаарх Д.Трампын бодлогод шүүмжлэлтэй хандаж байгаа. Ерөнхийлөгч цагаачдаас үр хүүхдүүдийг нь тусгаарлах болсон нь АНУ эрх чөлөөний орон байхаа больсон гэдгээ дэлхий нийтэд харуулаад байна. Өнгөрсөн баасан гаригт Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс Виржиния мужийн Лексингтон хот дахь “Red Hen” зоогийн газарт гэр бүлээрээ очсон ч үйлчлүүлж чадалгүй хөөгджээ. […]

aylal.jpg

2018-06-25 10:28
Британийн даатгалын “End-sleigh” компанийн шинжээчид жуулчдад ээлгүй, аюулгүй 10 улсыг нэрлэжээ. Үүнд Тайланд тэргүүлсэн байна. 2017 онд тус байгууллагаар үйлчлүүлэгчдийн 23 хувь нь Тайландад аялж явахдаа эрсдэлд орж, эд зүйлээ алдсан гэнэ. Хоёрдугаар байрт Чили болон Америк бичигдсэн учир нь үйлчлүүлэгчдийнх нь 15 хувь нь тэнд асуудалдтай тулгарчээ. Жуулчдад аюулгүй улсын жагсаалтын гуравдугаарт Испани, Герман, ард […]

burst.jpg

2018-06-22 16:12
Канадад болж өнгөрсөн Их Долоон гүрний уулзалтын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Германы канцлерь Ангела Меркелийг чиглүүлэн хоёр ширхэг “Starburst” чихэр шидсэн байна. Тэр уулзалтын ширээнээс босч халааснаасаа хоёр ширхэг чихэр гарган ширүү рүү шидэхдээ ” “Май Ангела! Чамд намайг юу ч өгч байгаагүй гэж дараа нь битгий хэлээрэй” хэмээн чанга хэлсэн гэнэ. Үүний дараа […]