Дэлхийд

Жүжигчин бүсгүйн толгойг 1.5 сая доллараар үнэлжээ

Энэтхэгийн эрх баригч BJP намын гишүүн Энэтхэгийн жүжигчин, найруулагч бүсгүйг хөнөөсөн хүнд 1.5 сая долларын шагнал өгнө гэж амлажээ. Улстөрч Сурайпал Сингх Амуд саяхан гарсан “Падмавати” хэмээх киноны танилцуулга таалагдаагүй бололтой. Энэ киноны гол дүрд Дипика Падукон хэмээх жүжигчин бүсгүй XIV зууны Энэтхэгийн хатны дүр бүтээсэн ажээ.

097329344fba8a78d4f17a50f1b77adb Жүжигчин бүсгүйн толгойг 1.5 сая доллараар үнэлжээ

Киноны үйл явдал Суфийн агийн ёс баримтлагч Малик Мухаммад Жаясийн 1540 онд бичсэн найраглалын гол баатар Падмавати хатны тухай домгийг үндэслэн хийгджээ.

Падмавати нь Ратан Сен хэмээх ражпутийн удирдагчийн гэргий байжээ. 1303 онд лалын хүчирхэг турк афганы Делийн султануудын удирдагч Аль-аддин Хильжи ражпутуудын бахархал болох Читторгарх хотыг эзлэн авч гэнэ. Уг найраглалд тэд гоо хатан Падмаватиг булаан авахыг юуны түрүүнд санаархсан гэнэ. Хотыг хамгаалж байсан эрчүүд эцсийн хүнд тулаандаа орж, үхэхээсээ өмнө аль болох олон дайсныг хөнөөхөөр болжээ. Харин Падмавати булаан эзлэгсдэд баригдахгүйн тулд хотын бусад эмэгтэйчүүдтэй хамт ёс заншлын дагуу өөрсдийгөө шатааж, ариун нэр төрөө хамгаалан авч үлддэг байна.

5c866c8f51753dc8813136726e5cf5ac Жүжигчин бүсгүйн толгойг 1.5 сая доллараар үнэлжээ

Гэтэл эрх баригч намын улстөрч энэхүү кино нь хүмүүсийг төөрөлдүүлж, индус хүн амыг гутаан доромжилсон гэж үзсэн байна. Ингээд “Бид түүний толгойг авсан хүмүүсийг шагнаж, гэр бүлд нь анхаарал тавих болно” хэмээн “India’s Asia’s Premier News”-т өгсөн ярилцлагадаа дурджээ. Түүнчлэн 12 дугаар сарын эхний долоо хоногоор үзэгчдийн хүртээл болохоор төлөвлөгдсөн “Падмавати” киног гаргахгүй, кинотеатрууд гаргавал тэдгээр театрыг шатаана гэж сүрдүүлсэн байна.

072df5244980092e3963e2c10bfa0b56 Жүжигчин бүсгүйн толгойг 1.5 сая доллараар үнэлжээ

Харин Падмавати киноны дүрд тоглосон Болливудын жүжигчин Дипика Падукон хичнээн сүрдүүлэг ирсэн ч киногоо гаргана гэжээ. Энэ киноны зураг авалт эхэлсэн цагаас хойш иймэрхүү заналхийлэл, сүрдүүлэг их ирж байгаа гэнэ.

Хүмүүс киноны найруулагчийг баримтыг гажуудуулсан гээд киноны триллерт индус хатан лалын булаан эзлэгчтэй амрагласанд дургүйцэж байгаа ажээ. Үүнийг кино найруулагч үгүйсгэж, киноны үйл явдлыг дунд зууны үеийн суфийн найраглалд үндэслэсэн гэжээ. Харин зарим шинжээчид Падмаватиг түүхэн хүн биш, зохиомол, ардын аман зохиолын дүр болохоор уран сайхны бүтээл гэж үзэж байна.

Тэгвэл хүний эрхийг хамгаалагчид Засгийн газрыг улстөрчийнхөө гаргасан сүрдүүлэгт анхаарахгүй бол ардчилсан нийгэмд нэг нь нөгөөгөө хөнөөнө гэж сүрдүүлдэг үйл явдал давтагдаж мэднэ шүү гэж анхааруулсан байна.

22edf924921e53e1234149fb221a8699 Жүжигчин бүсгүйн толгойг 1.5 сая доллараар үнэлжээ

https://www.youtube.com/watch?time_continue=2&v=sWZJUjpgyuY

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close