Зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэрээс олдсон 80 сая жилийн насжилттай үлэг гүрвэлийн олдворыг хууль бусаар олж, борлуулахыг завдсан хэргийг цагдаагийн байгууллга илрүүлжээ. Хөвсгөл аймгийн харьяат, 1982 онд төрсөн С гэгчийг Сонгинохайрхан дүүргийн  Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Тэрбээр олдворыг зуслангийн байшиндаа хадгалж байсныг  шалгалтын ажиллагаа явуулан илрүүлж, ШУА-ийн Палентлоги, геологийн хүрээлэнд хүлээлгэн өгсөн байна.

Судлаачийн хэлж буйгаар  энэхүү олдвор нь одоогоос 80 сая жилийн өмнө амьдарч байсан протератопс гэх үлэг гүрвэлийн чулуужсан яс бөгөөд зөвхөн Монгол Улсын  байгаа ховор төрлийн палентлогийн олдвор юм байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн