Цагаачлалын асуудалд хатуу байр суурь баримталдаг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг дэлхий нийт андахгүй. Бодлогогүй үйлдэл, болох болохгүй яриагаараа олныг алмайруулдаг түүнийг үзэн ядагчид байхад дэлхийн өнцөг булан бүрт бурхан шиг шүтэх фэнүүд нь бий. Тэдний нэг нь Энэтхэгийн Телегана мужаас гаралтай Бусса Кришна гэх залуу юм. Тэрбээр Доналд Трампыг засаглалын эрх авснаас нь хойш “амьд бурхан”-аа болгожээ. Кришна хэвлэлдийнхэнд “рамп бол миний бурхан, тэр үргэлж миний сэтгэл зүрхэнд оршдог. Би Трампад маш их дуртай болохоороо түүнийг шүтдэг” гэх зэргээр ярьсан байна.
Кришна хаана ч Д.Трампын хөрөг зургийг авч явдаг бөгөөд өдөрт хэд хэдэн удаа түүнд зориулан мөргөж, өргөл барьдаг гэнэ. Тосгоныхон түүнийг сэтгэц мэдрэлийн эмчид очиж үзүүлэхийг зөвлөдөг ч тэрбээр “Тэр бол миний бурхан” хэмээн хариулдаг аж.
Бусса Кришна Трампын гэх сэтгэлээ бусадтай хуваалцахаар Facebook хуудас нээсэн бөгөөд үргэлж шинэ зураг, видео оруулдаг. Түүний энэ үйлдлийг чин сэтгэлээсээ дэмждэг олон фээсбүүк найзтай болжээ.
“Миний дараагийн төлөвлөгөө бол ойрын зургаан сарын дотор ноён Трампад зориулж сүм байгуулах явдал” гэж Кришна нүүр номдоо бичсэн байна.
[fbvideo link=”https://www.facebook.com/krish.raju.9231/videos/178102256352112/” width=”690″ height=”400″ onlyvideo=”1″]