Бурхантай тэрсэлдсэн зохиолч, модернист яруу найрагч хэмээн олны дунд чичлүүлж байсан өдөр Б.Галсансүхэд бий. Шүлэг зохиолоосоо эхлээд төрх байдлаараа хүртэл бусдаас ялгарч чаддаг энэ найрагч нэгэн удаагийн “Болор цом” наадмын тайзан дээрээс “Бурхан чи хуц” хэмээн олныг алмайруулж байв.Түүний энэ үг шүтлэгтэй нэгний дургүйцлыг хүргэж, шүтлэггүй заримд нь “трэнд” болсон гэхэд хилсдэхгүй.
Яг үүнтэй ижил тохиолдол Филиппинд гарчээ. Хар тамхины эсрэг иргэдтэйгээ хатуу тэмцэгч болохоо харуулаад авсан тус улсын Ерөнхийлөгч Р.Дутертэ болох болохгүй үг хэлж олны дургүйцлыг хүргэдгээрээ алдартай. Саяхан тэрбээр бурхныг “тэнэг” гэж хэлснээсээ болж католик шашинт иргэддээ “нүд үзүүрлэгдэх” болжээ.
Р.Дутертэ Библи дэх Адам, Евагийн түүх хийгээд хүн эхээс мэндлэхдээ л гэм нүгэлтэйгээ төрдөг гэх загалмайтны шашны ойлголтыг “утгагүй” хэмээгээд “Энэ тэнэг бурхан ер нь хэн юм бэ? Өөрийнхөө бүтээсэн төгс төгөлдөр зүйлийг үгүй хийх үйл хэргийг өөр сэтгэж олдог, төрөө чүгүй хүнийг нүгэл хилэнцтэй гэдэг. Энэ ямар гээчийн шашин бэ? Би л хувьдаа хүлээн зөвшөөрч чадахгүй” гэхчлэн ярьжээ. Түүний энэ хэлсэн үг хэрээс хэтэрлээ гэж ажиглагчид үзэж байгаа юм. Филиппиний хүн амын 90 гаруй хувь нь загалмайтны шашинтан бөгөөд дийлэнх нь католик номтон билээ.
3 comments
Зөв хэлжээ. Дутерт-д амжилт
Шашны эсрэг амжилт олохын тулд шашны дээд мяндагтан болох хэрэгтэй байдаг Иймд Дутарте католик шашны нэг цол авах хэрэгтэй
хулгайч олны итгэлийг хөсөрдүүлэгч хэлсэн амлалт даа хүрдэггүй худалч луйварчдыг бурхан тэнгэр байдаг бол үтэр түргэн шийтгэж баймаар юм ялангуяа улс төрч гэх луйварчин хулгайч эх орон ард түмнээсээ урвагчидийг үе удмаар нь шийтгэж байгаасай