Найман настай Нариянад сэтгүүлчид “Шаазан охин”, “Сибирийн Цасангоо” хэмээх нэр хайрлажээ. Дур булаам үзэсгэлэнтэй энэ охин Якутад олон нийтийн сүлжээний од болсон бол удалгүй дэлхий дахинаа танигдаж эхэлсэн байна. Бяцхан охинд цаашид жүжигчин, эсвэл фотомодель болох их ирээдүй бий. Яагаад гэвэл түүний гадаад төрх бусдаас өвөрмөц.
Загварын агентлагууд түүнтэй гэрээ хийх гэж бараг дугаарладаг гэхэд болно. Альбинос болон төрсөн энэ охины байгалийн төрх гэрэл зурагчдын анхаарлыг ихэд татдаг аж. Тухайлбал, гэрэл зурагчин Вадим Руфов л гэхэд түүнийг амьдралдаа харсан хамгийн өвөрмөц хүн гэж үзэж байна.
Сонирхолтой нь Нарияна гэртээ цорын ганц шаргал үст. Харин түүний гэрийнхэн хар үстэй. Үүнээс гадна ээж, аавынх нь талаас альбинос төрж байсан тохиолдол үсгүй. Тиймээс Нарияна хорвоог өвөрмөц дүр төрхтэй мэндэлсэн нь эцэг эхэд нь жинхэнэ сюрприз болж чаджээ.
Нариянагийн ээжийн хэлснээр загвар, зар сурталчилгааны олон агентлаг охинтой нь хамтран ажиллах санал тавьж байгаа ч хүүхдээ багаас нь ажиллуулахыг хүсэхгүй байгаа гэнэ. Тэд охиноо том болоод ямар мэргэжилтэй болохоо өөрөө шийднэ гэдэгт найдаж байна. Мэдээж гэрэл зургийн авьяастай болохоор Нарияна эхний гэрэл зураг авалтад оролцоод ихэд дуртай болсон гэнэ. Гэхдээ түүнд сурах гэсэн үндсэн зорилго бий. Охин түүнчлэн зурах зурах, бүжиглэх дуртай болохоор эцэг эх нь түүнийг мэргэжлийн фото модель болгохыг яарахгүй байна.
Ерөнхийдөө дэлхий дахинд альбинос хүмүүст хандлага өөр өөр байдаг. Якутад л гэхэд мянга мянган хүн Нариянагийн үзэсгэлэн гоо биширч байхад Танзанид ийм хүүхэд төрвөл эцэг эх нь мөнх нойрсуулах арга хэмжээ авдаг аж.
2 comments
Муухай царайтай юм.
bidnii bagad iim alibanis neg bus haragddag bisan ih goe hun bidag tuhain ued humuus bas oilgodoggui bisaniig sanaj bn manaid odoo iim hun torvol hairlah heregtei yum bn bigaliin sodon goo uzesgelen ene ohinch mon hoorhon yum bn