gatsah-1.jpg

2018-07-09 10:28
Өнгөрсөн Ням гаригийн өглөө Тайланд улсын эрх баригчид Там-Луанг агуйд гацсан хүүхдүүдийг аврах ажиллагаагаа эхлүүлсэн юм. Аврах ажиллагаа амжилттай болж 12 хүүхдээс эхний дөрвөн хүүхэд эсэн мэнд агуйгаас гарсан байна. Аврагдсан даруйд тэднийг түргэн тусламжийн машинаар агуйн ойролцоох бааз дээр байрлаж буй эмч нарт үзүүлж нисдэг тэргээр Чианг Рай хотын эмнэлэгт хүргэжээ. Аврагдсан дөрвөн хүүхэд […]

fffff.jpg

2018-07-07 13:31
Дэвид Фостер, Катарин Макфий “Америкийн шүтээн” шоуны шүүгч 69 настай Дэвид Фостер саяхан 34 настай дуучин Катарин Макфийтэй Италид сүй тавьсан билээ. Эцгийнхээ энэхүү хайр дурлалын явдалд охид нь маазарсан байдалтай хандаж байгаа аж. Тухайлбал Дэвидийн 35 настай охин Эрин эцгийнхээ инстаграм дахь нийтлэлийн дор өөрөөс нь дүү хэдий ч удахгүй хойд эх нь болох […]

zaza.jpg

2018-07-07 13:16
ОХУ-д болж буй ДАШТ-ээр Бразилын шигшээ багийн од Неймар оруулсан гоолоороо бус, тоглолтын үеэр бэртсэн, гэмтсэн болж жүжиглэсэн хугацаагаараа энэ удаагийн ДАШТ-ийг тэргүүлжээ. Тэрээр нийт 360 минут үргэлжилсэн дөрвөн удаагийн тоглолтод орохдоо 14 минутыг хэвтэж өнгөрөөсөн байна. Түүнийг шөвгийн 16-ын шатанд Мексикийн шигшээ багтай тоглох үеэр гаргасан авир дэлхий даяарх олон сая шүтэн бишрэгчдийн урмыг […]

gatsah.jpg

2018-07-07 10:42
Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалын тоглолт долдугаар сарын 15-нд болох юм. Тайландын Там Луанг агуйд гацсан 12 хүүхэд, дасгалжуулагчийн хамтаар дээрх хугацаанаас өмнө аврагдаж чадвал алтан цомын төлөөх тоглолтыг ирж үзэхийг урьжээ. ФИФА-ын ерөнхийлөгч Жианни Инфантино “Хүүхдүүдийн эрүүл мэнд аялахад асуудалгүй бол ФИФА та бүхнийг Москвад болох 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий финалын тоглолтыг үзэхийг […]

bag-1.jpg

2018-07-07 10:10
Үндэсний шигшээ баг нь амжилттай өрсөлдөж байгаа тул Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон ОХУ-д болж байгаа хөлбөмбөгийн ДАШТ-д ирэхээр болсныг өчигдөр Элиссейн ордноос зарлажээ. Францын шигшээ баг өчигдөр Уругвайн багийг буулган авч, шөвгийн дөрөвт шалгарсны дараа уг шийдвэрийг гаргасан байна. Макрон ирэх Мягмар гарагт Оросын Санкт Петрбург хотод айлчлахаар төлөвлөжээ. Энэ хотод Францын шигшээ баг Бельгийн […]

01-4.jpg

2018-07-07 10:00
Долдугаар сарын 6-нд, БНХАУ-аас АНУ-д экспортолж буй 34 тэрбум долларын өртөг бүхий бүтээгдэхүүнээс гаалийн нэмэлт татвар авах тухай АНУ-ын тогтоол албан ёсоор хэрэгжиж эхэлнэ. БНХАУ хариуд нь “тоо хэмжээ, чанар”-ын хувьд адил арга хэмжээ авахад бэлэн байна. Ийнхүү Америк, Хятадын худалдааны дайн эхлэх гэж байна. Дайтагч хоёр тал хоёулаа хохирох нь мэдээж хэрэг юм. Иймээс […]

haha-1.jpg

2018-07-06 17:05
1995 онд Токиогийн метронд хорт хийн халдлага зохион байгуулж, олон хүний аминд хүрсэн хэргээр ялын дээд хэмжээ аваад байсан Аум Шинрикё шашны бүлгийн тэргүүн Шоко Асахара өнөөдөр долоон гишүүний хамт цаазлуулжээ. Үс, сахалдаа баригдсан тэр нэгэн үе 10,000 хүртэл гишүүнтэй болоод байсан бүлэг дотроо амьд бурхны хэмжээнд өргөмжлөгддөг байсан гэдэг. Харин шоронгийн эх сурвалжуудын мэдээлснээр […]

eooo.jpg

2018-07-06 15:38
Төмөр торны цаана сууж буй энэ булиа чийрэг Орос эр бол 14 настай амин хайртай ганц охиноо гаж донтонд хүчирхийлүүлсэн аав юм. Хөрөнгөтэй, танилтай, хаалгатай гаж донтон балмад эрд шүүх хөнгөн ял оноож тавхан жилийн тэнсэн харгалзах ял өгчээ. Энэ шийдвэрийг сонсоод өшөөрхөж хорссон аав шүүхийн танхимд гар хийцийн 3 хутга гарган гэмт хэрэгтэн рүү […]

67456075_freira.jpg

2018-07-06 10:13
Зүүн энэтхэгийн Жаркханд мужийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг “Ариун эх тереса” буяны байгууллагын гэлэнмаа нярай хүүхэд зарах гэж байгаад баригджээ. Тодруулбал, тухайн байгууллагад ажилладаг Анима Индвар нэртэй гэлэнмаа 120,000 рупи буюу 5 сая төгрөгтэй тэнцэх мөнгөөр 2 сартай нярай зарах гэж оролдсоныг гэрч болох хосууд цагдаагийн байгууллагад мэдээлсэн аж. Мэдээллийн дагуу цагдаагийн ажилтнууд шалгалт […]

f1f218_steppe_eagle_x974-1024x561.jpg

2018-07-06 10:01
Москва хотын амьтны хүрээлэнд шинээр мэндэлсэн талын бүргэдэд Оросын хөлбөмбөгийн шигшээ багийн хаалгач Игорь Акинфеевын нэрийг өгснийг өчигдөр зарлажээ. “Москва хотын амьтны хүрээлэн энэхүү онцгой үйл явдлаас хоцорч болохгүй. Тиймээс бид сар гаруй өмнөөс дарж эхэлсэн өндөгнөөс гарсан бүргэдийн ангаахайд Игорь Акинфеевын нэрийг өгч байна” гэж тус хүрээлэнгийн захирал Светлана Акулова ярьжээ. Акинфеев нь ДАШТ-ий […]