Тэд нутагтаа гайхалтай тоглолоо. Аз ивээсэн бол, Смолов олигтой цохисон бол Оросын баг урагшлах, бүр финалд үлдчих ч боломж байлаа. Испанитай битүү хамгаалж, хааяа нэг бөмбөгийг урагш нь цөлж байсныг бодоход Хорваттай өгөө, аваатай, ижил түвшинд тоглолоо. Харилцан 2:2 гоолоор бие биенийхээ хаалгыг мялаав.
Бас л торгуулийн 11 метрийн цохилтоор ялагчаа тодруулав. Оросууд өөрсдөө алдаа гаргаж, хожлыг Хорватуудад бэлэглэв. -Торгуулийн цохилт гэдэг сохор аз юм. Бид Испанийг ялсан ч, Хорватад ялагдлаа гэж Оросын багийн ахлагч, Испанитай хийсэн торгуулийн цохилтын баатар Азинфеев дурдлаа. Путин Оросын багийг Испанийг хожих үеэр, хожсоны дараа 2-ч удаа Черчесовтой утсаар ярьж, дэмжиж байсан бол, Хорватад 3:4-өөр торгуулийн цохиолтоор ялагдсаны дараа Кремлийн ордонд урьж, өөрийн биеэр хүндэтгэл үзүүлсэн байна.