Дэвид Фостер, Катарин Макфий “Америкийн шүтээн” шоуны шүүгч 69 настай Дэвид Фостер саяхан 34 настай дуучин Катарин Макфийтэй Италид сүй тавьсан билээ. Эцгийнхээ энэхүү хайр дурлалын явдалд охид нь маазарсан байдалтай хандаж байгаа аж.
Тухайлбал Дэвидийн 35 настай охин Эрин эцгийнхээ инстаграм дахь нийтлэлийн дор өөрөөс нь дүү хэдий ч удахгүй хойд эх нь болох Макфийг “Ээж ээ” хэмээн бичиж зүрхэн эможи тавьсан байна. Харин алдартай эрийн 37 настай охин Сара “Би юунаас хоцорчихов оо” хэмээжээ.
Эрин Фостерын хувьд аавынхаа найз бүсгүйгээр дайжигнасан анхны тохиолдол нь энэ биш юм. Өнгөрөгч есдүгээр сард тэрээр инстаграмдаа Дэвид болон Катарины зургийг нийтэлж “Шинэ хойд ээжтэй болох гэж буйдаа сэтгэл догдолж байна. Миний эцэг, эх” хэмээн бичсэн байдаг.
Дэвид Фостер охидын хамт Гэхдээ Эрин бүсгүй хойд эхдээ тийм ч муу ханддаггүй гэнэ. Нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа тэрбээр “Тэр үнэхээр гайхалтай бүсгүй. Би түүнд сайн ханддаг. Манай аав шиг туйлын романтик хүнд Катарин бол гайхалтай тохирох бүсгүй. Бид түүнийг олон жилийн өмнөөс мэддэг. Хэрвээ аав минь аз жаргалтай байвал бид ч мөн адил баяртай байх болно” хэмээжээ.
Катарин Макфий, Эрин Фостер нар Дэвид Фостер болон Катарин Макфий нар 2017 оны тавдугаар сараас хойш болзож байгаа билээ. Үүнээс өмнө тэд маш олон жилийн турш найз нөхдийн харилцаатай байсан юм. Тэр ч бүү хэл, Дэвид 2008 онд Катарин бүсгүйн хуриман дээр төгөлдөр хуур тоглож өгсөн гэдэг.
Катарин бүсгүй нөхрөөсөө 2016 онд салсан юм. Харин Дэвидийн хувьд өмнө нь Би Жэй Күүк, Ребекка Дайер, Линда Томпсон нартай гэрлэж байснаас гадна Victoria”s Secret-ийн сахиусан тэнгэр эгч, дүүс болох Жижи, Белла Хадид нарын ээж болох Ёланда Хадидтай амьдралаа холбож явсан бөгөөд сүүлийн эхнэрээсээ 2017 онд салсан нэгэн.