ОХУ-д болж буй ДАШТ-ээр Бразилын шигшээ багийн од Неймар оруулсан гоолоороо бус, тоглолтын үеэр бэртсэн, гэмтсэн болж жүжиглэсэн хугацаагаараа энэ удаагийн ДАШТ-ийг тэргүүлжээ. Тэрээр нийт 360 минут үргэлжилсэн дөрвөн удаагийн тоглолтод орохдоо 14 минутыг хэвтэж өнгөрөөсөн байна.
Түүнийг шөвгийн 16-ын шатанд Мексикийн шигшээ багтай тоглох үеэр гаргасан авир дэлхий даяарх олон сая шүтэн бишрэгчдийн урмыг хугалж, хөл бөмбөг сонирхогч, тайлбарлагчдын дургүйцлийг төрүүлээд байгаа юм. Тус тоглолтын үеэр тэр 5 минутын турш талбайд хэвтсэн аж.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон, олон нийтийн сүлжээгээр түүний хачирхалтай авирын тухай олон сөрөг мэдээлэл гарсны дараа Неймар “өөрийгөө баашлаагүй, бохир тоглолт болсон” хэмээн мэдэгдсэн юм. Бразилын шигшээ баг өнөөдөр орой шөвгийн наймын тоглолтоо Бельгийн шигшээ багтай хийх юм.
Дэлхийн алдарт санхүүгийн тооцооллын компани Голдман Сакс компани хиймэл оюун ухаант машины тусламжтайгаар нэг сая тооцоолол дундаас Бразилын шигшээ баг энэ удаагийн алтан цомын эзэн болж, Хорват улсын шигшээ баг удаална гэсэн дүн урьдчилсан таамаг гаргаад буй юм.
Эх сурвалж: RT
5 comments
Голдман Саксын хиймэл оюун Ухаан машины тооцоо Алдана алдана гэхэд Алд дэлэм алдаж Компанийхаа нэр хүндийг навс унагааж дээ инээдтэй ч юмаа даа
Дэлхийн алдарт санхүүгийн тооцооллын Голдман Сакс компани хиймэл оюун ухаант машины тусламжтайгаар нэг сая тооцоолол хийж Бразилийг дэлхийн аварга болно гэж тэнэгтсэн нь манай америкч Баярцогт 20000 хувьсагчтай тэгшитгэл боддогтой л адил дэлхий дахины онигоо боллоо. Яг үнэндээ 10 хувьсагчтай тэгшитгэл ч бодож чадахгүйш дээ.
Адидаын хувцас өмссөн баг түрүүлнээ.
хэ хэхэ яг надтай адилхан таамаг гаргажээ. би бооцоонд 20к алдсан. миний тархи толгой тооцоолон бодох машин шиг юм уу голдман нь мань шиг тэнэг юм уу эсвэл мэдаа бичсэн гар олгой толгойтойн боловуу
Сайн жүжиглэснийхээ шанд шөвгийн наймаас мултарав аа гэж