Канадын эрдэмтдийн явуулсан судалгаагаар мөнгөний гачаал тухайн хүний оюуны чадавхи буюу IQ-г бууруулдаг болох нь тогтоогдсон байна. Энэхүү судалгааны дүн шинжлэх ухааны салбарт хамгийн нэр хүндтэй “Science” сэтгүүлд нийтлэгджээ.
Хүн хөрөнгө мөнгөний гачаалд орсон үедээ тодорхой даалгавар, зорилтыг хэрхэн шийдвэрлэх вэ гэж үргэлжид боддог ч ихэнх тохиолдолд үүнийгээ шийдвэрлэж чаддаггүйн улмаас энэ байдал үүсдэг гэнэ. Эрдэмтэд янз бүрийн орлоготой 400 хүний дунд судалгаа явуулаад ийм дүгнэлтэд хүрчээ.
Судалгааны эцэст тэд хөрөнгө мөнгөний гачаал IQ үзүүлэлтийг бараг 13 оноогоор буурахад хүргэдэг ба харьцуулбал нойргүйдэлд автсан хүний хэмжээнд байдаг гэдгийг тогтоосон аж.