Монгол Улсын Ерөнхий сайдын шийдвэрээр цэвэр болон эрлийз угшлын мордыг өнгөрсөн жилийн наадмаас эхлэн тусад нь уралдуулах болсон билээ. Үүнээс болж наадам болгоноор шахам хэл ам таталсан асуудал гардаг байсан.
Мордын хэмжилт, шүдлэлт дээр маргаан үүсгэж буй бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдан шүүмжлэл хүртэж байв. Тэгвэл энэ жилийн наадмаар ийм асуудал харьцангуй багассаныг албаны хүмүүс хэлж байна. Хязаалан насанд газар газрын 345 хурдан хөлөг бүртгүүлснээс хэмжилт, шүдлэлтээр харьцангуй цөөн морь хасагджээ. Энэ нь уяачдын ухамсар, төрийн шийдвэрийг хүндлэх байдал дээшилснийг харуулж байна гэж байлаа.
1 comment
uyachidiin yhamsar yaj deesileh be?…heleed egeech!setgyylch gyai!