Харваачдаас допингийн шинжилгээ авна
2018-07-10 15:19

Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын сурын харваанд өндөр амжилт гаргасан харваачдаас допингийн шинжилгээ авахаар болжээ.
Баяр наадмыг зохион байгуулах хорооны өнгөрсөн сарын 22-ны хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэн шийдсэн байна. Шийдвэрийн дагуу, Үндэсний их баяр наадмаар Сэргээшийн шинжилгээ авах журмыг бэлтгэл хийж буй бөх, сурын харваачдын галуудаар явж танилцуулсан байна.