allaga.jpg

2019-01-03 09:24
Өмнөд Солонгосын JTBC сувгаар “SKY Castle” нэртэй цуврал кино яг одоо цацагдаж байгаа юм. Тэгвэл энэ бүтээлд гардаг үйл явдлыг дуурайсан хүн амины хэрэг саяхан нэгэн эмнэлэгт гарчээ. Сөүл хотод байрладаг Канбук Самсунг эмнэлгийн сэтгэл мэдрэлийн эмч Лим Се Вон өнгөрсөн Даваа гарагт өвчтөндөө хутгалуулж амиа алдсан юм. Тухайн өдөр өвчтөн эмчээ элдэж хөөсөөр эцэст […]

alah.jpg

2019-01-02 15:17
Алехандро Апарисио хэмээх эрхэм Мексик улсын Оахака мужийн Тлахиако хотын захирагчийн албанд томилогджээ. Гэтэл ажлаа аваад хагас цаг болж байхад нь үл мэдэх этгээдүүд түүнийг буудаж амь насанд нь хүрчээ. Тус хэрэг Мексик улсын ард иргэдийг цочролд оруулаад байгаа бөгөөд мужийн захирагч Алехандро Мурата хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд онцгой анхаарал хандуулж байгаагаа мэдэгдсэн байна. Тэрбээр […]

arhi.jpg

2019-01-02 15:03
Төв Азийн Туркменистан улсад шинэ оны эхний өдрөөс согтууруулах ундааны эсрэг хатуу хууль хэрэгжиж эхэлж байна. Муслим иргэд давамгайлсан 5.6 сая хүн амтай энэ улсад нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн галт тэрэг, нисэх онгоц, усан онгоц зэрэг тээврийн хэрэгслүүдэд болон спортын байгууламжуудад архи хэрэглэхийг хатуу хориглож байна. Мөн бүх нийтээр амардаг баярын бүх өдрүүдэд согтууруулах […]

huu-1.jpg

2019-01-02 14:34
Өнгөрсөн 2018 он нь Фэйсбүүк компанийн хувьд гамшгийн жил боллоо. Оны турш хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг бусдад санаатай болон санамсаргүй алдсан, дамжуулсан, улс төрийн суртал нэвтрүүлгийн платформ болж ашиглагдсан, буруу менежмэнтийн бодлого хэрэгжүүлсэн зэрэг олон дуулиан энэ компанийн нэр хүнд, ашиг орлогод сөргөөр нөлөөлж байсан юм. Үр дүнд нь Фэйсбүүкийн хувьцааны 13 хувийг эзэмшдэг үүсгэн байгуулагч, […]

gyalgar-uut.jpg

2019-01-02 12:36
БНСУ-д 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэг удаагийн гялгар уутыг их дэлгүүр болон супермаркетуудаас эхний ээлжинд 2000 орчим газар хориглох, дахин ашиглах боломжтой задгай цаасан уут, худалдааны тэрэг зэргийг нэг удаагийн гялгар уутны оронд орлуулан хэрэглэх шаардлагатай гэж үзжээ. Одоогоор 165м.кв болон түүнээс дээш талбайд үйлчилгээ үзүүлдэг 11 мянга гаруй газар гялгар уут […]

ssssssss.jpg

2019-01-02 12:30
Холбооны бүгд найрамдах Герман улс /ХБНГУ/-ын Үндсэн хуулийн цэц гуравдагч хүйс буюу интерсексийг 2017 оны арваннэгдүгээр сард хүлээн зөвшөөрч байсан бол үүнийг тусгасан хууль нь өчигдрөөс /2019.01.01/ эхлэн хэрэгжиж эхэлжээ. Ингэснээр Герман улсын иргэн бичиг баримт дээрээ хүйсээ эрэгтэй, эмэгтэй болон саармаг гэсэн гурван сонголтоос сонгон, тэмдэглүүлэх боломжтой болсон байна. Тус улсад 2013 оноос интерсекс […]

baby.jpg

2019-01-02 12:04
НҮБ-ийн Хүүхдийн сангаас мэдээлснээр 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр төрсөн хүүхдүүдийн дөрөвний нэг нь Латин Америк тивд төржээ. Хамгийн олон хүүхэд мэндэлсэн улсаар Энэтхэг, Хятад, Нигер, Индонез, Конго, Америк зэрэг улсууд тодорсон байна. 2019 оны хамгийн анхны хүүхэд охин байсан бөгөөд Номхон далайн Фижи арал дахь Сува хотноо 00:00 цагт мэндэлжээ. Харин он солигдох […]

dddddddd.jpg

2019-01-02 10:43
2019 оны эхний өдөр Энэтхэгийн Керала мужид гурван сая эмэгтэй авто замын дагуу эгнэн зогсож, 620 км үргэлжилсэн “хүн хана” үүсгэжээ. Энэ нь эмэгтэйчүүдийн тэгш эрхийн төлөө тэмцэж буй хэрэг юм байна. Дэлхийд өмнө нь ийм урт “хүн хана” үүсгэж байсан тохиолдол бүртгэгдээгүй. Кералагийн алдарт Сабаримала сүмд эмэгтэйчүүдийг оруулахгүй, хориглож байгаагаас ийм тэмцэл зохион байгуулахад […]

bbbbbb.jpg

2019-01-02 09:35
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун ард түмэндээ хандан хэлсэн шинэ оны мэндчилгээний үеэр АНУ-ын эрх баригчдад анхааруулга өгсөн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тэрбээр “АНУ олон улсад өгсөн амлалтаа биелүүлэхгүй бид ч гэсэн цөмийн зэвсэглэлээ зогсоох бодлого, үйл явцаа цуцалж болзошгүй” гэж хэлжээ. ТРАМП-КИМ нар өнгөрсөн оны зургаадугаар сард Сингапурт уулзах үеэрээ харилцан тохиролцоонд хүрч, […]

01-4.jpg

2019-01-01 18:09
ОХУ-ын төв хэсгийн Магнитогорск хотод дөрвөн хүн амь үрэгдэж, 40 орчим хүн сураггүй болжээ. Дэлбэрэлт орон нутгийн цагаар өглөөний 06 цагт нэгдүгээр давхарт болжээ. Орон сууцны барилгад газ дэлбэрснээс үүсч гарсан ослын газарт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин очиж, аврах, эрэн хайх ажиллагааны үйл явцтай танилцжээ. Нурангид дарагдсан хүмүүсийг аврахаар гал сөнөөгчид цагтай уралдан ажиллаж 16 […]