Алехандро Апарисио хэмээх эрхэм Мексик улсын Оахака мужийн Тлахиако хотын захирагчийн албанд томилогджээ. Гэтэл ажлаа аваад хагас цаг болж байхад нь үл мэдэх этгээдүүд түүнийг буудаж амь насанд нь хүрчээ. Тус хэрэг Мексик улсын ард иргэдийг цочролд оруулаад байгаа бөгөөд мужийн захирагч Алехандро Мурата хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд онцгой анхаарал хандуулж байгаагаа мэдэгдсэн байна.
Тэрбээр мужийн Ерөнхий прокурорт хандан гэмт этгээдүүдийг үтэр түргэн олохыг даалгасан байна. Харин удалгүй хэргийн газраас зугтсан хэрэгтнүүдийг саатуулсан талаар Ерөнхий прокурор мэдээлжээ.