НИТХ-ын Тэргүүлэгчдийн пиротехникийн хэрэгсэл гар дээрээс худалдан борлуулахыг хориглосон тогтоол шийдвэр хүчин төгөлдөр хэвээр мөрдөгдөж байгаа. Шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр Нийслэлийн Засаг даргын баталсан удирдамжтай ажлын хэсэг пиротехникийн хэрэгсэл гар дээрээс худалдаалж байгаа зөрчлийг арилгуулахаар нэгдсэн арга хэмжээг шинэ жилийн баярын өмнө зохиоон байгуулсан.
Уул уурхайн яамнаас пиротехникийн хэрэгслийн тусгай зөвшөөрөл олгодог бөгөөд Улсын хэмжээнд пиротехникийн хэрэгслийн тусгай зөвшөөрөл авсан “Очир ундраа”, “Протек” гэсэн хоёр компани байдаг. Тэгвэл пиротехникийн хэрэгслийг хууль бусаар хадгалах, ашиглах, худалдан борлуулах явдлыг таслан зогсоох зорилгоор хяналт шалгалтыг Нийслэлийн хэмжээнд зохион байгуулж “Очир Ундраа” ХХК-ийн үйл ажиллагааг түр зогсоожээ. Энэ шинэ жилийн баярын үеэр пиротехникийн хэрэгслийн буруу хэрэглээний улмаас гэмтсэн, бэртсэн хүн байхгүй аж.