Өмнөд Солонгосын тагнуулын алба Хойд Солонгосоос Итали Улсад сууж байгаа Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч Жо Сон Гил сураггүй болсон гэж мэдэгдлээ. Түүний бүрэн эрхийн хугацаа 2018 оны арваннэгдүгээр сарын сүүлээр дуусах байсан бөгөөд тэр 11 сарын эхээр гэр бүлийн хамт хэнд ч мэдэгдэлгүй Элчин сайдын яамаа орхин явсан гэж Өмнөд Солонгосын улс төрч Ким Мин Ки мэдэгджээ.
Сураггүй болсон элчин 2015 оны тавдугаар сард Хойд Солонгосоос Италид томилогдсон юм байна. 2017 онд цөмийн туршилт хийсний дараа Итали элчин сайд Мун Жон Намыг Итали улсаас албадан гаргасан учраас Жо Сон Гил Элчин сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллах болжээ.
Сөүлд төвтэй “JoongAng Ilbo” сонин одоо 48 настай дипломатчийг гуравдагч орноос орогнол хүссэн. Италийн засгийн газрын хамгаалалтын дор гэр бүлийн хамт аюулгүй газар байгаа гэж мэдэгдээд байсан ч Италийн Гадаад хэргийн яам Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч одоогоор улс төрийн орогнол хүссэн гэсэн хариу өгөөд байна.
2016 онд Их Британи дахь Хойд Солонгосын Элчин сайд Тай Ён-Хо мөн эхнэр хүүхдийн хамт Өмнөд Солонгосоос орогнол хүсч байсан удаатай. Тэр хүүхдүүддээ өндөр боловсрол эзэмшүүлэхийг хүссэн гэж оргонол хүссэн шалтгаанаа тайлбарлаж байв.
Нэр хүндтэй дипломатчид нь улс орноосоо нүүрээ бууруулж байгааг Хойд Солонгос талын улс орон болон ард түмнээсээ урвасан үйлдэл хэмээн үздэг аж.
Эх сурвалж: BBC