Ашигт малтмалын нөөц ашигласны татвар /АМНАТ/-ын хөнгөлөлтийн хэрэгжих хугацаа 2018 оны арванхоёрдугаар сарын 31-нээр дуусгавар боллоо. Энэ талаар өчигдөр (2019.01.03) Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “2,5 хувь болгож бууруулсан хөнгөлөлтийн хэрэгжих хугацаа л дууссан болохоос алтнаас татвар авах хууль эрх зүйн орчингүй болчихлоо гэсэн ойлголт байхгүй. 5 хувийн татвар авах хуулийн зохицуулалтаараа явна” гэсэн юм.
2014 оноос эхлэн алтны 5 хувийн татварыг 2,5 хувь болгон бууруулсан. Энэ хөнгөлөлтийн хугацаа дуусахаас өмнө мөн Засгийн газраас АМНАТ-ын хөнгөлөлтийн хугацааг дахин таван жилээр сунгахаар холбогдох хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Засгийн газраас Татварын багц хуулийг санаачилж өнгөрсөн оны дөрөвдүгээр сард өргөн мэдүүлсэн боловч одоо хүртэл хэлэлцэж өгөхгүй байна гэж Сангийн сайд хүртэл гомдол мэдүүлж эхлээд байна.
Ашигт малтмалын нөөц ашигласны татварыг 2014 оноос 2,5 хувь болгосноор:
2014 онд 12.7 тонн
2015 онд 15.1 тонн
2016 онд 18.3 тонн
2017 онд 20 тонн
2018 онд 22 тонн алт худалдан авчээ.