Гвинейн буланд Бенин улсын Котоноу боомтоос 20 бээр зайд Панамын далбаатай “MSC MANDY” хөлөг онгоц руу далайн дээрэмчид гэнэт довтлон Оросын зургаан иргэнийг олзолсон тухай “РИА Новости” агентлаг уламжиллаа.
“MSC MANDY” хөлөг онгоцны бүхээгт экипажийн 24 гишүүн, үүнээс Оросын 23, Украины нэг иргэн байжээ. Өвч зэвсэглэсэн 7-9 этгээд тус хөлөг онгоцны бүхээгт гаран дээрэм тонуул хийгээд хоёр цагийн дараа олзолсон хүмүүсийг авч одсон аж.
Олзлогдсон хүмүүсийг суллах тал дээр ОХУ-ын Нигери, Бенин улсууд дахь ЭСЯ-ны Консулын хэлтсүүд ажиллаж эхэлжээ.
Эх сурвалж: bataar.mn