ШӨХТГ-т иргэдээс СӨХ үндэслэлгүйгээр үнэ тарифаа нэмсэн хэрнээ засвар үйлчилгээ хийхгүй, оршин суугчдын ая тухтай амьдрах эрхийг хангаж ажиллахгүй байна гэх гомдлууд байнга ирдэг байна. 2018 онд энэ төрлийн 400 гомдол мэдээлэл иржээ.
Оршин суугчдын зүгээс лифт ажилладаггүй, камержуулалт хийдэггүй, орцны ариун цэвэр хангалтгүй зэрэг олон асуудлыг хөнддөг аж.
СӨХ-ны хуралд оршин суугчдын 50-иас илүү хувь нь оролцож байж үнэ тарифаа нэмэх эсэхийг шийдвэрлэх ёстой байдаг. Хэрэв ирц хангалттай ч нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй бол СӨХ-ны үнэ тарифыг нэмсэн шийдвэр нь хүчингүй гэсэн үг.
2003 оны Дэд бүтцийн сайдын тушаалаар СӨХ-ны үлгэрчилсэн дүрэм, журмыг баталсан байдаг. Гэвч СӨХ уг журам, зааврын дагуу ажиллахад үйл ажиллагаа нь маш бүрхэг, ерөнхий байдалтай байдаг гэдгийг ШӨХТГ-ын холбогдох албаныхан тайлбарлаж байна. Иймд илүү тодорхой болгохын тулд эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгохгүй бол СӨХ иргэдийг хохироосоор байгааг ШӨХТГ-т ирж буй гомдлоос харж болохоор байна.
Иргэд хуулийн дагуу харьяа дүүргийн Засаг даргын тамгын газрын холбогдох хариуцсан мэргэжилтэнтэй холбогдон асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой. Гэвч СӨХ-ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18.1.2-т заасан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх арга хэмжээ авах, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй” гэсэн заалтын хэрэгжилт хангалтгүй байгаа юм.
1 comment
Шинээр орсон зарим барилгуудад айлууд нь бүрэн дүүрэн ороогүйгээс болж СӨХ байгуулах боломжгүй учир барилгын компани өөрсдөө айлуудаар явж бэлнээр мөнгө хурааж байгаа нь зөв үү? Тухайлбал 3-р цахилгаан станцын чанх урд талын 110 а, 110 б байруудын айлуудаас барилгын даамал болон сантехникийн хүмүүс нь бэлнээр авч бна. НӨАТ нэхэхээр “одоохондоо өгч чадахгүй” гэх юм.