ШӨХТГ-аас шатахууны худалдаа эрхлэгчдэд хандан дахин шаардлага хүргүүллээ.
Өнгөрсөн арванхоёрдугаар сард ОХУ-ын Роснефть компани хилийн үнээ газрын тосны бүтээгдэхүүний төрлөөс хамааруулан тонн тутамдаа 82-148 ам.доллароор бууруулсан. Тиймээс манайд мөн албаныхны шаардлагаар 2018 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдрөөс шатахуун импортлогчид шатахууны жижиглэнгийн үнээ 50-90 төгрөгөөр буулгаж эхэлсэн.
Тэгвэл 2019 оны нэгдүгээр сард хилийн үнэ дахин буурсан учраас шатахууны үнийг дахин бууруулах нөхцөл үүссэн хэмээн үзэж ШӨХТГ-аас шатахууны үнийг дахин бууруулахыг шаарджээ.
Хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэдгийг анхаарууллаа.