Нэгдүгээр сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Хойд тэнгист ачаа тээвэрлэж явсан “MSC Zoe” хөлөг онгоц давалгаанд өртөн ачиж явсан 270 орчим чингэлгээ далайд алджээ. Хөлөг онгоц Португалиас Германыг чиглэн явж байжээ.
Хаягдсан чингэлгүүдэд плазма хавтан, мебель эдлэл, тоглоом байсан гэж анх мэдээлсэн ч зарим чингэлэгт химийн хортой бодис, тэсрэх дэлбэрэх бодис ч байсан гэнэ. Чингэлгүүдийг эрэн хайх ажил эрчимжсэн бөгөөд заримыг нь Германы Боркум арлын эрэгт хайргадсан байхыг олжээ.
Мөн тоглоом, мебель эдлэл бүхий 21 чингэлэгийг Голландын Влиланд, Терсхеллинг арлаас олсон байна. Терсхеллинг арлын захирагч зарим чингэлэг далайд хөвөх замдаа задарсан тул эрэг орчмын газарт хог болж, цэвэрлэхэд хүндрэл учирч байна гэж хэвлэлд ярьсан байна.
MSC Zoe нь даац, багтаамжаараа “MSC Oscar”, “Oliver”-ын дараа ордог том хөлөг. Ур нь 400 метр, өргөн нь 60 метр, 199 000 тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай энэ хөлөг онгоц анх 2015 онд далайд гарч байжээ.