Филлиппин Улс руу хууль бусаар гаргасан 6500 тонн хуванцарын хог хаягдлыг Өмнөд Солонгос руу 2019.01.09-нд буцаах гэж байна. Филлиппиний Миндано арлын зогсоолд хураагдсан 51 контейнер хогийг Өмнөд Солонгосын Пёнтек боомт руу явуулжээ. Үүнээс 1400 тонн хуванцарын хаягдал ачигдаж, үлдсэн 5100 тонн нь баглаа боодол задарч газраар нэг хөглөрч байгаа бодит байдлын зургийг үзүүлжээ. Энэ 5100 тонн хогийг 2018.07.21 өдөр Солонгос-Филлиппиний хамтарсан ажлын багийнхан хуванцар эд анги хэмээн мэдүүлэн оруулсан нь шалгалтын явцад зай/батерей/, цахигааны утас,цахилгаан барааны, эмнэлэгийн хог хаягдал байсан нь тогтоогдон хураагджээ.
Солонгос руу орж ирэх зардалд 53 сая вон гарах төлөвтэй байгаа ба хууль бусаар гадаад руу гаргасан аж ахуйн нэгжээр төлүүлэх нь зөв гэж үзсэн ч юуны өмнө яаж цэгцлэх нь тулгамдсан асуудал болж байгаа юм байна.Учир нь эдгээр хогон дунд хоёрдогч түүхий эдэд авах хуванцар бараг байхгүйтэй холбоотой юм байна.
БНСУ-ын Байгал орчны яамнаас өнгөрсөн 11 сард хог хаягдлын бодит байдлыг дүгнэлт хийж эргүүлэн татах ажилд орсон ба яг нэг сарын дараа Филлиппин улсаас хог хаягдлаа эргүүлэн татах өдрийг товлосноо мэдэгджээ.
Эх сурвалж: Mglradio