Долоон настай Райан хүү өнгөрсөн онд Youtube-ээс хамгийн өндөр ашиг олсон влогроор тодорчээ. Forbes сэтгүүлээс гаргасан тус жагсаалтаар Райан хүү эцэг эхтэйгээ хамтран хөтөлдөг “Ryan’s Toy Rewiew” хуудсаараа дамжуулан 2017-2018 оны хооронд 22 сая ам.долларын ашиг олжээ. Мянга мянган хүүхдийн мөрөөдлийн тоглоомоор тоглож, танилцуулдаг Райан багаасаа тоглоом тоглож байх үедээ эцэг эхээрээ бичлэг хийлгэж, дараа нь өөрөө үзэх дуртай хүүхэд байсан бөгөөд 2015 онд дөрвөн настайгаасаа Youtube-д тоглоом задлан, үнэлгээ өгч, тоглож үзүүлдэг бичлэг хийж эхэлсэн байна.
Хүү 2017 оны жагсаалтад 11 сая ам.долларын ашиг олж, наймдугаар байранд орж байсан бол энэ онд үзэлтийн тоогоо хэдэн тэрбумаар нэмэгдүүлж, 17 сая дагагчтай, нийт 26 тэрбум үзэлттэй болж чадсанаараа хамгийн залуу, хамгийн их хандалттай Youtube од болжээ. Түүний “Машинууд” цувралын франчайз тоглоомуудыг танилцуулж буй бичлэг нь нэг тэрбум үзэлттэй бөгөөд одоогоор Youtube-ийн хамгийн их хандалттай влог болоод буй юм. Райаны гэр бүл одоо хувийн тоглоомын үйлдвэртэй болсон бөгөөд хүү олон арван компаниудтай хамтран ажилладаг болжээ. Түүнчлэн “Wallmart” дэлгүүртэй гэрээ хийн “Райаны ертөнц” нэртэй тоглоомын тусгай булантай болсон бөгөөд түүний нэртэй бүтээгдэхүүнүүд АНУ даяар 2500 дэлгүүрт зарагдаж байгаа юм.
Эх сурвалж: Forbes