Дэлхийн түүхэнд бүх зүйлд шинээр гарч ирсэн түүхтэй юм. Энэ удаад бид дэлхийд алдартай 17 зүйлсийн анхны түүхийг сонирхуулахаар бэлтгэлээ. Таньд эдгээр зүйлсийн түүх сонирхолтой байна гэдэгт итгэлтэй байна.

Анхны Тесла 2008 онд анхны загвараа гаргажээ /First Tesla, 2008

Tesla Roadster нь мөн Dark Star хэмээх нэрээр нэрлэгддэг бөгөөд Tesla Motors компанийн анхны цахилгаан тээврийн хэрэгсэл юм. Үйлдвэрлэл нь 2012 онд зогссон боловч 2020 онд шинэ загвар гаргана хэмээн амласан байна.

Анхны Кафе Террасэ үйлчилгээ 1888 онд үүсчээ /Café Terrace at Night, 1888

Энэ бол Винсент ван Гогын анхны уран зураг ажээ. Энэ кафе үнэхээр байдаг бөгөөд Францын Арлес дахь Place du Forum-д байрладаг.

Анхны хиймэл зүрх /2015/

Анхны гар утас /1973/

Мартин Күүпер дэлхийн анхны гар утсыг бүтээжээ. Энэ төхөөрөмж нь 1 кг-аас их жинтэй бөгөөд 10 цаг цэнэглээд хагас цаг утсаар ярих боломжтой байжээ.

Анхны selfie /1839/

Роберт Корнел Луис Диегеррегийн технологийг сайжруулан үр дүнг нь гаргажээ. Энэ бол түүхэн дэх хамгийн анхны /selfie/ байсан бөгөөд түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.

Анхны өнгөт фото зураг /1861/

Жэймс Максвеллийн анхны өнгөт зургийг гурван өнгөт технологи дээр туршилт хийсны үр дүнд гарган авчээ. Зурагт дөрвөлжин хээтэй туузыг харуулсан байна.

Анхны машин /1896/

Генри Фордын өөрийн гаражид бүтээсэн анхны машиныг Ford Quadricycle гэдэг. Тэрбээр бензинээр ажилладаг унадаг дугуйны 4 дугуй ашиглан бүтээжээ. Энэхүү амжилтанд хүрсний дараа Хенри Форд 1903 онд Ford Motor Company-ийг үүсгэн байгуулахаар шийджээ.

Annie Edson Taylor /1901/

Анни Эдсон Тэйлор адал явдалтай учирч шуугиан тарин мөнгө олсон анхны тохиолдол хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Тэр 63 настайдаа Ниагарын хүрхрээг амжилттай давсан анхны хүн болжээ.

Рокфеллерын төв дэх анхны зул сарын гацуур мод /1931/

Манхэттений Рокфеллерын төв дэх зул сарын гацуур мод анх 1931 онд засагджээ. Энд гацуур модыг лааз, тоглоом, цангисаар чимэглэжээ. 1933 оноос хойш энэ нь уламжлал болсон бөгөөд Христийн Мэндэлсний Баярын сүлд модыг 12-р сарын эхээр чимэглэдэг болжээ.

Sally Halterman /1937/

Энэ бол мотоцикл жолоодох лиценз авсан анхны эмэгтэй юм. Сили маш залуудаа хэдэн удаа шалгалтаа өгч, эцэст нь жолоодох эрхээ

/лицензээ/ авсан гэнэ.

1941 оны Лас-Вегас дахь анхны неоний тэмдэг

Олон нийтэд дэлгэрсэн анхны бикини /1946/

Анхны Макдональдсын ресторан /1948/

Энэ нь Сан Бернардино хотод байрладаг. Эхлээд Ричард, Маурис Макдональд нар шарсан мах зарж, дараа нь төмсний чипс, франц шарсан мах, жүржийн шүүс, гамбургер, Кока-кола зэрэг ресторануудыг нээжээ. Одоо зөвхөн зоогийн газар биш музей, бэлэг дурсгалын дэлгүүр болон өргөжүүсэн байна.

Анхны робот /1957/

Cygen хэмээх нэртэй энэхүү робот нь 2.5м хяналтын самбартай аж. Түүнийг \”бүх нийтийн робот\” хэмээн сурталчилдаг байжээ.

Sputnik 1 /1957/

ЗХУ-ын сансрын хөлөг ”Sputnik 1”-ийг хамгийн анх хиймэл дагуулын тойрог замд 1957 онд хөөргөжээ.

Apple-ийн анхны компьютер /1976/

Энэ бол Стив Вознякийн боловсруулсан анхны компьютер бөгөөд Стив Жобсын олон нийтэд танилцуулсан юм. Энийг зөвхөн Питер Терелл худалдаж авсан аж. Маргааш нь Жобс Тереллын компьютер дэлгүүр \”The Byte Shop\”-тэй анхны гэрээ хийсэн байна. Уг гэрээ нь Apple-ийн түүхэн дэх анхны гэрээ ажээ.

Х.Мөнхсайхан

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн