09-1.jpg

2019-03-18 16:13
“The Wall Street Journal” сонин АНУ-ын батлан хамгаалах яам ойролцоогоор 1000 орчим цэргээ Сири улсад үлдээх төлөвлөгөө боловсруулж байгаа тухай өчигдөр /2019.03.17/ мэдээлсэн билээ. Сирийн зүүн хойд хэсэгт аюулгүй байдлын бүс байгуулах талаар Турк, Европ дахь холбоотнууд болон Курдуудтай хийж буй АНУ-ын яриа хэлэлцээр сунжирч байгаа учир Дональд Трампын захиргаа ийм шийдвэр гаргах гэж байна […]


2019-03-18 14:54
“ЕА2” хэмээх аварга том солир дэлхийтэй ойртон ирж байна гэж NASA мэдээлжээ. Уг солир энэ сарын 22-нд манай гарагтай хамгийн их ойртох юм байна. Энэ үеэр дэлхийгээс 305 мянган километр, сарнаас 80 мянган километрийн зайд нисч өнгөрнө гэж шинжээчид хэлж байна. Дээрх солир нь 40 метр диаметр хэмжээтэй. Харин нислэгийн хувьд 5 км/сек-ийн хурдтайгаар хажуугаар […]

venesueliin-uvchtunuud.jpg

2019-03-18 12:32
Венесуэл улсад ажиллаж буй Кубын эмч нарын нэг Янсьер Ариас Венесуэлийн засаг захиргаа эмнэлгийн тусламж үйлчилгээг сонгуулийн өмнөх дарамт шахалтын хэрэгсэл болгон ашиглаж байна хэмээн мэдэгдлээ. Түүний хэлснийг “The New York Times” сонинд дамжуулсан байна. Ариасын хэлснээр эмнэлэгт түүн дээр 65 настай өвчтөн зүрхний дутагдлын улмаас ирсэн гэнэ. Түүнд хүчилтөрөгч нэн яаралтай хэрэг болжээ. Гэтэл […]

01-24.jpg

2019-03-18 11:15
Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох хэлэлцээрээс гарч цөмийн зэвсэг болон пуужингийн туршилтаа дахин сэргээж магадгүй хэмээн тус улсын Гадаад хэргийн орлогч сайд Чхе Сон Хи мэдэгджээ. Чхе Сон Хи энэ мэдээллийг гадаадын сэтгүүлчдэд өгсөн бөгөөд саяхан Ханой хотноо болж өнгөрсөн Дональд Трамп болон Ким Чен Ун нарын уулзалтын үеэр […]

08-1.jpg

2019-03-18 10:22
ОХУ-ын Чанарын алба сүүний тосыг ургамлын тосоор орлуулан үйлдвэрлэсэн сүүн бүтээгдэхүүнийг илрүүлсээр байна хэмээн РИА Новости мэдээллээ. Ийм зөрчил маслонд илүү их илэрч байна хэмээн Чанарын албаны дарга Максим Протасов хэллээ. “Орох ёстой орцыг өөр бүтээгдэхүүнээр орлуулсан зөрчил их байна. Ингэхдээ энэ орлуулагч дууриамал байх тохиолдол элбэг байна. Жишээ нь, хөнгөн үйлдвэрийн салбарт хөвөн даавууг […]

tsement.jpg

2019-03-18 09:56
Цементийн үйлдвэрүүд зуухаа нүүрсээр галладаг байсан. Одоо тэд өөр төрлийн түлш буюу хог хэрэглэдэг болсон. Хог шатаахыг дэмждэг хүмүүс үүнийг байгальд ээлтэй арга гэнэ. Уламжлалт түлштэй харьцуулахад байгалийн хий бага ялгаруулж, хог хаягдлыг устгах давуу талтай. Цемент үйлдвэрлэгч нарт ч ашигтай. Нүүрс худалдаж авахын оронд хог шатаахын тулд тэд өөрсдөө мөнгө авна. Гэвч бодит байдал […]

nas.jpg

2019-03-18 09:48
Британи, Америкийн эрдэмтэд биднийг хөгжилтэй, сонирхолтой судалгаагаараа үргэлж баясгаж байдаг. Энэ удаад тэд эмэгтэй хүний гоо сайхан нь ид цэцэглэж, бүрэлддэг дундаж насыг тодорхойлжээ. Саяхныг болтол бараг бүгд л эмэгтэй хүн 30 насандаа хамгийн төгс төгөлдөр болдог гэж баталдаг байв. Тэгвэл гоо сайхны нас цааш нь сунаж, уртасчээ. Шинэ судалгааны үр дүн лав таныг баярлуулна […]

croatia.jpg

2019-03-17 13:40
Засгийн эрхэнд гарсан, улстөрч эмэгтэйчүүд гэхээр Ангела Меркель төсөөлөгддөг. Тэгвэл улстөрч хүүхнүүдийн төсөөллийг өөрчилсөн энэ бүсгүй бол Хорватын Ерөнхийлөгч Колинда Грабар-Китарович. Тэрбээр 2015 оны нэгдүгээр сараас тус улсын түүхэн дэх хамгийн анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөр болсон түүхтэй. Улстөрч эмэгтэйн усны хувцастай эдгээр зураг түүнийг хувь хүний хувьд хэн бэ гэдэг сонирхлыг эрхгүй төрүүлж байна. Колинда өдгөө […]

03-13.jpg

2019-03-16 13:20
Иракийн зүүн хэсэгт орших Эль-Кут хотын ус цэвэрлэх станцад хлор алдагдсаны улмаас 90 орчим хүн хорджээ. Тус улсын Эрүүл мэндийн яамны төлөөлөгчийн мэдээлж байгаагаар хордсон хүмүүсийн олонх нь амьсгалахад хүнд болсон гэж мэдэгдсэн байна. Станцын ажилтнууд ослын шалтгааныг арилгахаар ажиллаж байгаа аж. Эх сурвалж: iz.ru  

02-16.jpg

2019-03-16 13:14
Шинэ Зеландын Крайсчерч хотын хоёр сүмд гарсан буудалцаантай холбогдуулан цагдаа нар дөрвөн хүнийг саатуулсан гэж “Найн-ньюс” теле сувагт мэдээллээ. Түүний гурав нь эрэгтэй, нэг нь эмэгтэй гэнэ. Саатуулагдсан этгээдийн нэг нь Австралийн иргэн Брентон Таррант. Өдгөө 28 настай, хэт барууны үзэлтэй энэ этгээд халдлага үйлдэхээсээ өмнө олон нийтийн сүлжээгээр Германы канцлер Ангела Меркель, Туркийн Ерөнхийлөгч […]