1939 оны Халхын голын дайнаас үлдсэн 28 ширхэг тэсрээгүй бөмбөгийг Хятад-Монголын хилийн орчмоос илрүүлсэн гэж Өвөр Монголын орон нутгийн цагдаагийн газар өчигдөр (2019.03.19) мэдээлжээ.
Урт нь 57 см бөгөөд 14 см диаметр бүхий хэмжээтэй эдгээр бөмбөг 1939 оны Халх голын дайнд ашиглагдаж байсан Японы армийн зэвсэг юм байна. Энгийн хүмүүс болон ан амьтны хөлд өртөж тэсрэх боломжтой гэж үзсэн мэргэжилтнүүд бөмбөгийг удахгүй аюулгүй болгох гэнэ.
Япончууд Номун ханы мөргөлдөөн гэж нэрлэдэг Халх голын дайнд хуучин ЗХУ, БНМАУ-ын хамтарсан хүчтэй тулгарсан. 135 хоног үргэлжилсэн дайнд 200,000 гаруй цэрэг оролцож, 60,000 гаруй хүний амь үрэгдсэн тооцоо бий.
Энэ ялагдлынхаа дараа Япон улс Зөвлөлт Холбоот Улс руу довтлох төлөвлөгөөгөө цуцалж байв. 2018 онд Өвөр Монголы хил орчмын цагдаа нар энэ бүс нутгаас 324 тэсрээгүй бөмбөг илрүүлэн устгаж байжээ.
Эх сурвалж: Xinhua