Баянхонгор аймагт өөрийн гэрээ шатаасан хэрэг гарчээ. Тодруулбал, тус аймгийн Эрдэнэцогт сумын дөрөвдүгээр багийн нутагт оршин суух 33 настай иргэн Т нь гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас өөрийн гэрээ галдан шатаажээ.
Гэрээ шатаах үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан бөгөөд эхнэртэйгээ муудалцаж улмаар гэр рүүгээ бензин цацаж шатаасан байна. Санаатайгаар галдан шатаасан уг хэргийг Баянхонгор аймгийн цагдаагийн хэлтэс хэрэг бүртгэл нээн шалгаж байна.