Хэвлэлүүдээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй зургаан шүүгчийг эхнээс нь ажлаас нь чөлөөлж байгаа тухай мэдээлэл цацагдаж эхэлсэн байна. Тэгвэл энэ нь ташаа мэдээлэл бөгөөд өмнө нь яригдаж байсан шүүгчдээс бус өөр хоёр шүүгчийн эрхийг Ерөнхийлөгч түдгүүлзүүлжээ.
Тодруулбал, Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрахыг Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлэн томилсон байна.
Харин Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Долгормааг эрүүгийн хэргээр шалгаж байгаа тул хэрэг нь шийдэгдтэл бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр болжээ. Мөн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Батжаргалд мөрдөн байцаагдаж байгаа тул бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр Ерөнхийлөгч зарлиг гаргаад байна.
1 comment
Батлагаа.. Жинхэнэ дуракуудаа.. түдгэлзүүл.. Хамгийн бгаыг нь.. ккк.. тэнэг..