Ж.Батзандан, Л.Болд хоёр өөрсдийнхөө төлөө амиа золиослох нөхдийг хайж эхэллээ

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар хоёр өдрийн өмнө улс төрийн шинэ нам байгуулна гэдгээ мэдэгдсэн. Шинэ нам хараахан оноосон нэр аваагүй байна.
АН-аас хөөгдсөн Ж.Батзандан Миний амьдралд их аз завшаан тохиосон учраас шинэ улс төрийн хүчнийг зохион байгуулах хүчийг тэнгэр бурхан бидэнд олгож байна гэж харж байна гэж мэдэгдсэн бол УИХ-ын гишүүн Л.Болд:
-Өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан бид хоёр, нам бус гишүүдийн хувьд шинээр нам байгуулж, шинэ Ардчилсан Намыг байгуулж, шинэ хөгжлийн төлөө, шинэ Монголын төлөө намыг байгуулж, ард түмэн, ардчиллын төлөө гэсэн нэг нам, нэг удирдлагад боогдож явахыг хүсэхгүй байна. Монголын төлөө цохилох зүрхтэй хэн бүхэнд нээлттэй намыг байгуулж байна. Шударга ёсны төлөө амиа золиослох хэн бүхнийг бидэнтэй нэгдэхийг уриалж байна.
ЖДҮ-гээс зээл авсан компани эхнэрийнх нь данс руу 200 сая төгрөг шилжүүлчихсэн. Түүнийг ул үндэстэй, итгэл үнэмшилтэй тайлбарлаж чадаагүй Ж.Батзандан, Богд банкиндаа Засгийн газраас дэмжлэг аваад, түүнээ мөн л үгүйсгэж байгаа Л.Болд хоёр шударга ёсыг яаж хэмжиж байгааг ойлгоход бэрх байгаа.
Гэхдээ тэд “шударга” гэдэг үгийг шинээр байгуулж байгаа намдаа нэлээд ашиглах бололтой. Харин олон нийтийн сүлжээнийхэн “Батзандан, Болд хоёрын төлөө амиа золиосломооргүй байна” хэмээн хошинож буй. Эндээс нийгмийн сүлжээнийхэн одоогоор Л.Болд, Ж.Батзандан нарын шинэ тулгар намд “Амиа золиослогчдын нам” гэсэн нэр оноогоод хошинож байгааг харж болно.
Ямартай ч тус намынхан гишүүний эрэлд гарч эхэлсэн байна. Тэд олон нийтийн сүлжээний чат хаяыг идэвхитэй ашиглахаар шийджээ. Өнөөдөр өглөөнөөс эхлээд гэсэн чат танилуудаас танилын хаяг дамжин аялаж эхэллээ.
Сайн байн уу ? Танд энэ өдрийн мэндийг хүргье. УИХ-ын гишүүн Батзандан миний бие болон УИХ-ын гишүүн Л.Болд гишүүнтэй хамтран байгуулж байгаа улс төрийн намд элсэх хүсэлтэй болон дэмжиж байгаа бол Ургийн овог, эцгийн нэр өөрийн нэр, регистрийн дугаар, гэрийн хаяг, утасны дугаараа илгээнэ үү. бид тантай дахиж холбогдох болно. Баярлалаа!