Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Тагтаа 1.25 сая еврогийн үнэд хүрчээ – updown.mn

Тагтаа 1.25 сая еврогийн үнэд хүрчээ

Армандо нэртэй тагтаа Бельгийн дуудлага худалдаагаар 1,25 сая евро буюу 1,42 долларын үнэд хүрчээ.

“Пипа” дуудлага худалдааны ордноос Армандог холын зайн уралдааны түүхэн дэх хамгийн шилдэг тагтаа хэмээн танилцуулсан юм. Энэ бельги тагтаа тэр ч бүү хэл “Формула-1”-ийн нисгэгчийн нэрээр “Тагтаан дундах Льюис Хэмилтон” гэх хочийг ч авчээ.

Энэ жил таван нас хүрч байгаа уг тагтаа дахин уралдаанд оролцохгүй болж, хэд хэдэн дэгдээхийн эцэг болжээ.

“Пипа” дуудлага худалдааны ордны ерөнхий захирал Николаас Гизельбрехт тагтаа ийм үнэд хүрсэн талаар ярихдаа “Үнэхээр итгэмээргүй, гайхалтай. Бид ийм үнэд хүрнэ гэж бодож ч байсангүй. Зүгээр л 400-500 мянган евро л хүрнэ байх гэж бодож байсан. 600 мянгыг зөвхөн мөрөөдөж л байсан” гэжээ.

Гэтэл Хятадын хоёр худалдан авагч наймаалцан үнэ өсгөсөөр 532 мянгаас цагийн дотор 1,25 сая евро болгожээ. Ерөнхийлөө тагтааны уралдаанд сургасан тагтааны энгийн үнэ 2,5 мянга орчим евро байдаг. Харин Армандогийн хувьд тун өвөрмөц тагтаа. Энэ тагтаа Ace Pigeon 2018, Pigeon 2019 олимпиад,   Angoulême уралдаанд аваргалсан мундаг тагтаа юм.

Армандо одоо уралдаанд оролцохгүй ч уралдааны тагтаанууд 10 хүртлээ үр удмаа үлдээж, 20 хүртэл насалдаг гэжээ. Тиймээс ч шинэ эзэд нь ийм хурдан тагтааг үржүүлэх зорилгоор авсан биз ээ.

Эх сурвалж: bbc.com

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн