“The Wall Street Journal” сонин АНУ-ын батлан хамгаалах яам ойролцоогоор 1000 орчим цэргээ Сири улсад үлдээх төлөвлөгөө боловсруулж байгаа тухай өчигдөр /2019.03.17/ мэдээлсэн билээ. Сирийн зүүн хойд хэсэгт аюулгүй байдлын бүс байгуулах талаар Турк, Европ дахь холбоотнууд болон Курдуудтай хийж буй АНУ-ын яриа хэлэлцээр сунжирч байгаа учир Дональд Трампын захиргаа ийм шийдвэр гаргах гэж байна гэж тус сонин онцолсон.
Тэгвэл энэхүү мэдээлэл ор үндэсгүй худал мэдээлэл болохыг Пентагон буюу тус улсын Батлан хамгаалах яамнаас баталлаа. Одоогийн байдлаар Сирид АНУ-ын 2200-2500 цэрэг байрлаж байна. Тус улсаас цэргээ татах түүхэн шийдвэр гаргаснаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 19-нд мэдэгдэж, 60-100 хоногийн дотор цэргүүдээ гаргах төлөвлөгөөтэй байгаагаа танилцуулсан.
Эх сурвалж:SCMP