Төмөр замын чиглэлээр суралцах хүсэлтэй оюутнуудад зориулсан ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдсан байна. Мөн БНХАУ-д хятад хэлний чиглэлээр суралцах хүсэлтэй оюутнууд зориулсан тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ. Эдгээр тэтгэлгийн мэдээллийг хүргэж байна.

1. Төмөр замын мэргэжлээр суралцах оюутны тэтгэлэгт сонгон шалгаруулж эхэллээ ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр их дээд сургуулиудад суралцуулах тэтгэлгийн сонгон шалгаруулалт явагдах бэлтгэл хангагджээ.

Тухайлбал ОХУ-ын зам харилцааны их сургуулиудад төмөр замын мэргэжлээр суралцах оюутны тэтгэлэгт сонгон шалгаруулалт 2019.03.18-2019.03.26-ны өдрүүдэд болно. “Тэтгэлэгт сонгон шалгаруулалттай бүхий л мэдээллийг тээврийн дээд сургууль болон Улаанбаатар хот дахь Эрхүүгийн зам харилцааны их сургуулийн салбарт хандан авч болно” гэж Тээврийн дээд сургуулийн захирал Ж.Пүрэвсүрэн хэллээ.

Элсэлтийн үйл ажиллагааг Оросын Соёл Шинжлэх ухааны төвд зохион байгуулна. /Улаанбаатар хот, Токиогийн гудамж-39, Оросын Соёл Шинжлэх Ухааны Төв/

Бакалаврын хөтөлбөрт тавигдах шаардлага:

-ЕБС-ийн төгсөх ангийн сурагч байх, /Эхний хагас жилийн дүн “C” үнэлгээгүй байх/

-Бүрэн дунд боловсрол эзэмшсэн байх

-Боловсролын гэрчилгээ “C” үнэлгээгүй байх

-Их, дээд сургууль болон коллежийн нэг, хоёрдугаар курсийн оюутан

-Орос хэлний анхан шатны мэдлэгтэй байх

Магистрын хөтөлбөрт тавигдах шаардлага:

-Бакалаврын зэрэг хамгаалснаас хойш 3 хүртэлх жил болж байгаа төгсөгч

-Орос хэлний дунд шатны мэдлэгтэй байх

Докторын хөтөлбөрт тавигдах шаардлага:

-Магистрын хөтөлбөрт хамгаалснаас хойш 3 хүртэлх жил болж байгаа төгсөгч

-Орос хэлний мэдлэг 100 хувь байх Бакалавр, магистрт суралцах хүсэлтэй оюутнууд математикийн шалгалтад тэнцсэн тохиолдолд Орос хэлний ярилцлагад оролцох ба аспирантурт суралцах элсэгчид зөвхөн ярилцлагын шалгалт өнө.

Суралцах хугацаа:

-Хэлний бэлтгэл

– 1 жил -Бакалавр

– 4 жил

-Мэргэжилтэн- 5 жил

-Магистр- 2 жил

-Аспирантур- 3 жил

Шалгалт: Математик, Орос хэл

Хэрэв та дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл дараах хаягаар орж дэгэрэнгүй мэдээлэл аваарай.

– Оросын соёл, шинжлэх ухааны төв / РЦНК /

холбогдох утас: 11-452870, цахим хаяг: mng.rs.gov.ru/mn

– Цахимаар бүртгүүлэх хаяг: russia.study/ru

– Мэргэжил болон сургууль сонгох цахим хаяг: russia-edu.ru

– ОХУ-ын эся-ны болон албан ёсны цахим хаяг: mongolia.mid.ru

– ТЗДС-д / 21-242261 / хандан цахим бүртгэлтэй холбоотой асуудлаар туслалцаа авч болно.

2. Хятад хэл суралцах тэтгэлэгт хөтөлбөр

Хятадын Хунан мужын их дээд сургуулиудад ХЯТАД ХЭЛНИЙ 100 хувийн тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах боломжийг танилцуулж байна.

“Times” сэтгүүлээс жил бүр шалгаруулдаг дэлхийн шилдэг 800 их сургуульд 2016 оны байдлаар Хятадаас 55 их сургууль багтаж ороод байгаа аж. Аливаа гадаад хэлний ур чадвараа нэмэгдүүлэхийн тулд тухайн хэлээр ярьдаг буюу орчинд нь суралцах нь илүү ахицтай гэдэгтэй та санал нийлэх биз. Тэгвэл Хятадын Хунан мужын их дээд сургуулиудад ХЯТАД ХЭЛНИЙ 100% тэтгэлэгт хөтөлбөрт бүртгэж эхэлсэн мэдээг дуулгахад таатай байна.

Тус хөтөлбөрт:

Сургалтын Төлбөр 100%

Дотуур байр Сар бүр 1500 юань стипент

Тус хөтөлбөрийн бүртгэл 2019 оны 4-р сарын 1 хүртэл явагдах бөгөөд хичээл 4-р сарын эхээр эхлэх юм.

Мөн 2019 оны 9-р сард эхлэх Бакалавр, Магистр, Доктор ангиуд болон хэлний бэлтгэлд элсэлт авч байна. Хэрэв танд хэлний оноо байхгүй бол 1 жил хэлний бэлтгэлд суугаад үндсэн ангидаа орж суралцах боломжийг санал болгож байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 88116407, 80246407, 80142688

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн