Хойд Солонгосын Гадаад хэргийн дэд сайд Им Чон Иль болон ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Игорь Моргулов нар өнгөрсөн долоо хоногт Москва хотноо уулзаж, хоёр улсын улс төрийн салбарын харилцан солилцоог нэмэгдүүлж, эдийн засаг, хүмүүнлэг зэрэг олон салбарын хамтын ажиллагааг хөгжүүлж, Солонгосын хойг болон олон улсын тавцан дахь асуудлуудыг шийдвэрлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон байна.
ОХУ, Хойд Солонгос хоёр 1948 онд дипломат харилцаа тогтоосон. 1948 онд Умард Солонгос хуучин Зөвлөлтийн Коммунист Засгийн газартай хэлэлцээр хийж тусгаар тогтносон улс болон тусгаарлаж байсан түүхтэй. ЗХУ бол Хойд Солонгосыг хүлээн зөвшөөрсөн дэлхийн анхны улс болсон юм.
БНАСАУ-д тогтмол хүмүүнлэгийн тусламж үзүүлж, худалдаа, эдийн засгийн гол түнш болж ирсэн ОХУ одоо ч Хойд Солонгостой эв зүйгээ олж чаддаг цөөхөн улс орнуудын нэг.
Москвад болсон хоёр улын Гадаад хэргийн дэд сайд нарын уулзалтын талууд өнгөрсөн сард Ханойд болсон Ким Жон Ун, Дональд Трамп нарын уулзалтын үр дүнгийн талаар сөхөн ярилцсан байна.
Энэ уулзалтын дараа Хойд Солонгосын Гадаад хэргийн орлогч сайд Чэ Сон Хи Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох хэлэлцээрээс гарч, цөмийн зэвсэг болон пуужингийн туршилтаа дахин сэргээж магадгүй талаар мэдэгдэж, Ханой хотноо болсон Дональд Трамп болон Ким Жон Ун нарын уулзалтын үеэр АНУ-ын тал “алтан боломжийг” алдсан хэмээн АНУ-ыг хатуухан шүүмжилээд байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тавьсан цөмийн зэвсгээ устгах шаардлагыг хэтэрхий нэг талыг барьсан шаардлага байснаас гадна Хойд Солонгосын тал бүх хоригоо цуцлуулна гэсэн шаардлага огт тавиагүй, гол хоригуудыг хэсэгчлэн цуцлуулахыг хүссэн гэсэн түүний мэдэгдлийг ажиглагчид Хойд Солонгос удирдагч Ким Чен Ун Америкаас их зүйл хүлээхээ больсон хэмээн дүгнэж байна.
Нөгөө талаар тус улс ОХУ өндөр түвшний гэрээ хэлэлцээгээ бэхжүүлж, улс төр, эдийн засаг, хүмүүнлэг зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцсон гэж үзэж эхэлжээ.
5 comments
buduun huu taggui uhaantai toglogch ymaa ha ha
Мундаг улс төрч. Амеркийг гуйгаад , бууж өгөөд байх шаардлагагүй. Орос , Хятад хоёроо түшихэд болоод явчих нь.
Зочин 2019-03-20
Ийи удирдагчтай болох юмсан. Өөрийн гэсэн бодолтой. Манай улс орон ард түмнээ боддоггүй тэнэгүүд ухаараасай
Harin tmee ene muu 76 g tolgoigono avaad ulsaa ulasiin daitai udirdaad yvchih aaviin huu turuh bolooguil ym bhadaa
ANU ni bucad ulc ornuudad heterhii ooriin bodlogiig tulgadag ulc oron um yamar ch ulc oron oorii undecnii auylgui baidlaa hamgaalahiig hucne hen tegj Amerikiin ulc toriin bodlogiin zolioc boloh um ectoi goridocnii garz bizee