KFC сүлжээ рестораны Зайсан дахь салбарт иргэд хордсон хэрэг гарснаас хойш сар гаруйн хугацаа өнгөрчээ. Эл асуудалтай холбоотой шалгалтын эцсийн дүгнэлтийн талаар өнөөдөр (2019.03.19) НМХГ-аас мэдээлэл хийлээ.
Энэ талаар НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “KFC сүлжээ рестораны бусад салбаруудад хийсэн хяналт шалгалтын эцсийн дүн гарсан. Тухайн КFC-ийн салбарууд дээр хийсэн шалгалт болон зайсангийн нутаг дэвсгэрт байгаа КFC-д ямар арга хэмжээ авах талаар мэдээлэл хүргэнэ.
Нийслэлийн хэмжээнд KFC-ийн сүлжээ 12 газар үйл ажиллагаа явуулдаг. Мөн зайсангийн салбараас гадна 11 салбарт Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан төлөвлөгөөт бус удирдамжийн хүрээнд хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар хэд хэдэн зөрчил дутагдлыг илрүүлж, арга хэмжээнүүдийг авч ажилласан.
Зарим салбарт ашиглаж буй ундааны концентрацын хугацаа нь дууссан. Эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэгт нийтдээ 140 хүн хамрагдахаас 9 хүн тухайн үзлэгт хамрагдаагүй байсан. Гэх мэтчилэн нийтдээ 64 зөрчлийг илрүүлж газар дээр арилгуулах арга хэмжээ авч ажилласан.
KFC-ийн дөрвөн салбар дээр зөрчлийн хэрэг нээгээд зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Нэгдүгээрт тухайн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авсан.
Хоёрдугаарт зөрчилтэй байгаа тухайн салбарт 4 сая төгрөгийн торгох шийтгэл ноогдуулсан. Долоон газар дээр улсын байцаагчийн шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч зөрчил арилгуулах арга хэмжээ авсан байгаа.
Мөн хоордлого гарсан Зайсангийн KFC-ийн үйл ажиллагааг прокрурорын тогтоолоор үйл ажиллагааг бүхэлд нь түр хугацаагаар зогсоосон. Хоёрдугаарт нь зөрчлийн тухай хуулийн 6-ийн 14-р зүйлийн 4, 6-15 зүйлийн 3-1-д заалтыг үндэсэлээд тухайн зайсангийн KFC дээр 14 сая төгрөгийн торгох шийтгэл ноогдуулсан. 8.5 сая төгрөгийн хууль бус орлогыг хураасан.
Энэ салбараар үйлчлүүлсэн хүмүүс эрүүл мэндээр хохирсон. Үүн дээр учруулсан хохирол буюу эмнэлэгийн зардал дээр 49 сая 407 мянган төгрөгийн хохирол нөхөн төлөх барагдуулах арга хэмжээ авч ажилсан.
Гуравт сэжиг бүхий 18 нэр төрлийн 5960 ширхэг 31.1 кг амталсан болон амтлаагүй тахиан мах бэлэн боловсруулсан бүтээгдэхүүнийг хурааж устгуулах арга хэмжээ авсан. Эмчилгээний чанарын чиглэлэээр үзлэг шинжилгээ бүрэн биш дугааргүй, баталгаажуулаагүй гэх мэт зөрчилтэй байсан хүчингүй дэвтрийг ашиглаж байсан ажилтнуудыг ХУД-ийн эрүүл мэндийн төвд давтан шинжилгээнд хамруулсан. Энэ шинжилгээний дүнгээр ямар нэг нян тээгч илрээгүй.
Тавд тухайн зайсан KFC, Piz Hut гэх мэтчилэн салбарын усан хангамжийг нийлүүлэгч “CCS MGL” компанийн гүний худгийн үйл ажиллагааг шалгасан. Зохих зөвшөөлгүйгээр гүний худаг ашиглаж, үйлдвэр үйлчилгээний зориулалттай ус түгээж байсан. Тухайн хэрэг дээр зөрчлийн хэрэг нээж тухайн зөрчлийг үндэслэж 5 сая төгрөгийн торгох шийтгэл 15 сая төгрөгийн нөхөн төлбыөр ноогдуулж ажиллсан. Тухайн гүний худгийн үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээ авсан.
Эрүүл мэндийн сайдын А/328 тоот тушаалаар халдварт өвчин судлалын үндэсний төв хоол хүнсээр дамжих хоолны хордлого халдварын үед бол тэргүүлэх байгууллага болж ажилладаг. Манай байгууллага хамтарч оролцдог. Сайдын тушаалын хүрээнд бид хамтарч ажиллаж эцсийн байдлаар хоол хүнсээр дамжих, холны хордлого юунаас болов гэдэг дээр тогтоож ажилласан.
Мөн дээрээс нь хэрэглэж байгаа түүхий эд, хүнсний бүтээгдэхүүн зэргээс лабораторын шинжилгээг авч мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хүнсний аюулгүй байдлын төв лаборатор, нийсэлийн мэргэжлийн хяналтын газрын төв лаборатор, улсын мал эмнэлэгийн ариун цэврийн төв лаборатор, анагаах ухааны их сургуулийн лаборатор гэх зэрэг газарт тухайн түүхий эд, бүтээгдэхүүнээс дээж авч өгсөн байгаа.
Энэ шинжилгээний дүнгээр 2019 оны гуравдугаар сарын 14 өдөр хариу эцэслэгдэж гарсан. Эдгээр шинжилгээний дүн болон бусад өвчтөнгүүдээс авсан мэдүүлэг болон шинж тэмдэг үндэслээд ХӨСҮТ-эй хамтарсан дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтээр хол хүнсээр дамжих халдварт өвчний дэгдэлт болох өвчтөнүүдэд илэрсэн эмнэлзүйн шинж тэмдэг, лабораторын дүнгүүд, хохирогч холбогдогчоос авсан мэдүүлгээр бол тогтоогдсон. Энэ шинжилгээний дүн эцэслэж гарсан учраас та бүхэнд танилцуулж байна” гэв.