14-6.jpg

2019-09-11 16:27
Японы Ерөнхий сайд Абэ Шинзо танхимынхаа бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж эхэлсэн байна. Тэрбээр 13 шинэ боловсон хүчнийг Засгийн газрын үйл хэрэгтээ оролцуулахаар төлөвлөжээ. Энэ талаар мэдэгдэхээс өмнө Абэ Либерал ардчилсан намынхаа удирдлагын бүрэлдэхүүнийг өөрчилсөн байна. Тошимицу Мотеги Японы Гадаад хэргийн сайдаар томилогдох нь. Тэрбээр Транс-Номхон далайн түншлэл, Япон-Америкийн худалдааны хэлэлцээрийн шилдэг хэлэлцэгч гэдгээрээ олон улсын хэмжээнд […]

12-6.jpg

2019-09-11 13:50
Малайзын экс хаан Оросын мисстэй гэрлэж, хаан ширээнээсээ татгалзсандаа харамсдаг гэжээ. V Мухаммад хаан Малайзын хаан ширээнд байхдаа өнгөрсөн онд нууцаар хуримаа хийсэн билээ. Харин түүний дурлалт бүсгүй Оросын реалити шоунд оролцож байсан, шоуны үеэр бассейнд сексдэж байсан тухай бичлэг байдаг тухай мэдээлэл гармагц хуучинсаг үзэлт Малайзад хаандаа дургүйцэх хандлага ажиглагджээ. Ингээд дарамт шахалтад орсон […]

11-6.jpg

2019-09-11 13:18
ОХУ-ын Эрхүү муж орчимд асаад байсан сүүлчийн түймрийг есдүгээр сарын 10-нд бүрэн унтраалаа гэж бүс нутгийн засгийн газрын албан ёсны эх сурвалж мэдээлэв. Түймрийн голомт Бодайбинскийн тойрог орчмын 35 га газрыг хамраад байсан юм. Үүний зэрэгцээ Балаган тойрог орчимд хуурайшилт ихтэй, галын аюул нүүрлэх төлөвтэй байгаа тул оршин суугчиддаа анхаарал болгоомжтой байхыг зөвлөжээ. Ойн түймрийг […]

6-9.jpg

2019-09-11 11:33
Токио хотын дэлгүүрт кассчнаар ажилладаг этгээд үйлчлүүлэгчдийн 1,300 гаруй төлбөрийн картын мэдээллийг зөвхөн ой тогтоолтынхоо чадлаар хулгайлжээ. Улмаар олж авсан картынхаа мэдээллийг ашиглан онлайн дэлгүүрээс нийт $2,600 орчим үнийн дүнтэй цүнхнүүд худалдаж авах үедээ цагдаа нарт баригдсан байна. Тэрээр хүмүүсийн картыг уншуулж, төлбөрийг нь авах үедээ картанд бичигдсэн мэдээллийг хараад тогтоож авдаг байжээ. Дараа нь […]

5-9.jpg

2019-09-11 11:28
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гаригт Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтоныг ажлаас нь халснаа мэдэгдэв. Тэрбээр твиттер хуудсаараа дамжуулан түүнтэй “хүчтэй” санал зөрж буйгаа илэрхийлээд, “Би Жоныг огцрох өргөдлөө өгөхийг хүссэний дагуу өнөөдөр өглөө өргөдлөө өглөө” гэж мэдэгдсэн байна. Трамп өнгөрсөн шөнө Жон Болтонд Цагаан оронд түүний хэрэггүй болсныг мэдэгдсэнээ өгүүлээд, дараа долоо хоногт […]

china-police.jpg

2019-09-10 15:23
Хятадын баруун хойд хэсгийн Сиань хотын дунд шатны шүүхээс Лин Юаньзед хүүхэд хулгайлсан, хөнөөсөн хэргээр цаазын ял оноосон тухай “China Daily” сонинд мэдээлж байна. Шүүхээс гэмт хэрэгтний бүх өмчийг хураан авч, амиа алдсан хүүхдийн гэр бүлд нөхөн олговор олгохыг шаарджээ. Лин Юаньзе нь 2018 оны тавдугаар сард хөршийнхөө есөн настай хүүг хулгайлан авч, цааш нь […]

20-3.jpg

2019-09-10 14:50
Хятадын онлайн худалдааны “Алибаба” группийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Жэк Ма өнөөдөр /2019.09.10/ 55 нас хүрч байна. Тэрбээр энэ өдөр “Алибаба”-г орхиж байна. Гэхдээ тэр “Алибаба” компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн ихэнх гишүүдийг нэр дэвшүүлэх эрхтэй “Алибаба партнершип” хэмээх 36 хүнтэй зөвлөлийн гишүүн хэвээр үлдэх аж. Өөрийн төрсөн нутаг Ханьжоу хотод баяраа тэмдэглэж байгаа тэрбээр жилийн өмнөөс […]

15-4.jpg

2019-09-10 12:26
Дональд Трампыг 2017 онд Ерөнхийлөгч болсны дараа АНУ-ын Тагнуулын байгууллага Оросын Засгийн газарт ажиллаж байсан дээд түвшний мэдээлэгчээ татаж авсан гэж CNN агентлаг мэдээлжээ. Нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалжуудаас авсан гэж тодорхойлсон тус мэдээнд Тагнуулын алба энэ шийдвэрийг гаргахдаа шинэ Ерөнхийлөгч Дональд Трампыг нууц мэдээлэл алдаж мэдэх эрсдэлтэй хүн гэж үзсэн талаар дурджээ. Мөн Д.Трамп […]

4-10.jpg

2019-09-10 09:38
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тус улсын Ямалын хойгоос Хятадын зах зээлд хүрэх хийн хоолойг Монгол улсын газар нутгаар дайруулах боломжийг судлах даалгаварыг өчигдөр өглөө. Газпром компанийн гүйцэтгэх захирал Алексей Миллерийг хүлээн авч уулзахдаа тэр ийм даалгавар өгсөн байна. Баруун чиглэлээр хий дамжуулахын тулд Ямал, Красноярск, Эрхүүгийн бүс нутгуудын байгалийн хийн нөөцийг шалгаж, судлах ёстойг Путин […]

3-15.jpg

2019-09-10 09:31
Хойд Солонгос өнөөдөр өглөө /2019.09.10/ нутгийн баруун бүсээс Дорнод тэнгис рүү үл мэдэгдэх хоёр пуужин харвасан гэж Өмнөд Солонгосын тал мэдэгджээ. Ердөө нэг өдрийн өмнө буюу даваа гаригт /2019.09.09/ Хойд Солонгосын тал АНУ-тай хийж буй цөмийн хэлэлцээг энэ сарын сүүлээр дахин сэргээх хүсэлтэй байна гэж мэдэгдсэн ч ийнхүү дараа өдөр нь пуужин харвасан нь анхаарал […]