ОХУ-ын Эрхүү муж орчимд асаад байсан сүүлчийн түймрийг есдүгээр сарын 10-нд бүрэн унтраалаа гэж бүс нутгийн засгийн газрын албан ёсны эх сурвалж мэдээлэв. Түймрийн голомт Бодайбинскийн тойрог орчмын 35 га газрыг хамраад байсан юм.
Үүний зэрэгцээ Балаган тойрог орчимд хуурайшилт ихтэй, галын аюул нүүрлэх төлөвтэй байгаа тул оршин суугчиддаа анхаарал болгоомжтой байхыг зөвлөжээ.
Ойн түймрийг бүрэн унтраасантай холбогдуулан долоодугаар сарын 11-ний өдөр зарласан бүс нутгийн онцгой дэглэмийг цуцлах шийдвэр гаргажээ.