Малайзын экс хаан Оросын мисстэй гэрлэж, хаан ширээнээсээ татгалзсандаа харамсдаг гэжээ. V Мухаммад хаан Малайзын хаан ширээнд байхдаа өнгөрсөн онд нууцаар хуримаа хийсэн билээ. Харин түүний дурлалт бүсгүй Оросын реалити шоунд оролцож байсан, шоуны үеэр бассейнд сексдэж байсан тухай бичлэг байдаг тухай мэдээлэл гармагц хуучинсаг үзэлт Малайзад хаандаа дургүйцэх хандлага ажиглагджээ.
Ингээд дарамт шахалтад орсон V Мухаммад энэ оны нэгдүгээр сард Оросын модельтой хамт байхын тулд хаан ширээнээсээ татгалзсан аж.
Гэвч удалгүй мисстэй ч харилцаа нь муудаж, нууцаар салсан байна. Султан Москвагийн мисс бүсгүйг хэд хэдэн цуврал постоороо хааны гэр бүлийн нэр хүндийг унагасан гээд энэ бүгд дуулиант салалтын шалтгаан болсон гэжээ.
Тэд дөрвөн сартай хүүтэй. Гэвч Леон хүүг султан өөрийнх нь хүүхэд биш гэж мэдэгджээ. Харин Оксана Москвагаас холгүйхэн нэгэн харшид дөрвөн сартай хүүтэйгээ хамт аж төрж байна. Тэрбээр нөхрөөсөө салах тухай ямар ч бичиг баримт хүлээн аваагүй гэжээ.
Эх сурвалж: lifter.com