Төв аймгийн замд /2019-09-11/ өдөр 14:00 цагийн орчимд зам тээврийн ноцтой осол гарлаа.
Тодруулбал, гурван том оврын автомашин мөргөлдсөн ноцтой осол гарч, дөрвөн хүн гэмтэж, хоёр нь хүндээр бэртжээ. Хүнд гэмтэл авсан хоёр хүнийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэсэн байна.
Ослын газар яг одоо Тээврийн цагдаагийн албаныхан ажиллаж байгаа бөгөөд урьдчилсан дүгнэлтээр зогсож байсан хоёр тээврийн хэрэгслийн араас нэг том машин хурдтайгаар орж ирсэн гэнэ.
Уг автомашины тоормоз нь ажиллагаагүй болсон байж болзошгүй гэдэг дүгнэлт гарсан бөгөөд хэргийн газрын үзлэг, шалгалт үргэлжилж байна.