ТЕГ-ын даргын томилгооны асуудлаар Цэцэд дахин хандлаа

Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн Ш.Амгалан Үндсэн хуулийн Цэцэд хандаж, Засгийн газрын 2017 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн Тагнуулын ерөнхий газрын даргыг томилох тухай тогтоол Үндсэн хуулийн 45.1 дэх хэсгийг зөрчсөн хэмээн өргөдөл гаргажээ.

Харин үүнд нь Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Н.Чинбат хариу өгч, өргөдлийг нь буцаасан байна. Тодруулбал, түүний ирүүлсэн Тагнуулын ерөнхий газрын даргыг томилсон томилгооны асуудлаар Цэцэд хандахаас өмнө Засгийн газар болон УИХ-д хандсан байх бөгөөд уг нөхцөлийг хангаагүй тохиолдолд өргөдлийг хүлээн авах боломжгүй гэж үзэж өргөдлийг буцаасан байна.

Тиймээс иргэн Ш.Амгалан энэ дагуу УИХ, Засгийн газарт бичиг явуулсан бөгөөд аль аль нь хуулийн хугацаандаа хариу өгөлгүй эс үйлдэл хийсэн тул дахин Цэцэд хандаж байгаагаа мэдэгджээ.

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн