2020-01-14 09:43
БНХАУ-ын Ухань хотод бүртгэгдсэн уушгины хатгалгаатай төстэй өвчний үүсгэгч нь шинэ төрлийн коронавирус байж магадгүй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ. Энэ төрөлд амьсгалын цочмог хам шинж буюу “SARS”, “MERS”, өвчин багтдаг. Уг вирусийг электрон микроскопоор олон мянга дахин томруулж харахад гадаргуугын уургууд нь титэм мэт харагддагаас коронавиурс буюу титэмт вирус хэмээн нэрлэх нь ч бий. […]










