Оросын бичил санхүүгийн байгууллагууд, ХЗХ-дыг устгах хэрэгтэй гэж Төрийн Дум дахь Оросын Либерал ардчилсан намын фракцийн дарга Владимир Жириновский өчигдөр жиргэжээ.
“Бид бичил санхүүгийн бүх байгууллага, ХЗХ-дыг устгахыг дэмжиж байна. Эдгээр нь иргэдийг боолчлолд оруулдаг газрууд” гэж Жириновский мэдэгдээд, тэдэнд 40 сая рублийн өртэй оросуудын бүх өрийг тэглэх шаардлагатай гэдгээ илэрхийлжээ.
Улстөрч Жириновский нэгдүгээр сарын 14-нд Оросын төрийн дууллыг хэтэрхий урт байна гээд, товчлох санал гаргасан юм. Гурван бадаг, гурван дахилт гэдэг настай хүмүүс, эмэгтэйчүүд, хүүхдүүдэд дуулахад хэтэрхий урт, хэтэрхий хүнд гэж тэрбээр хэлжээ.