Нийслэлийн унд, ахуйн усыг долоон эх үүсвэрийн 218 гүний худгаас олборлон түгээдэг байна. Харин сүүлийн үед гүний ус бохирдох эрсдэл өндөр байгаа гэнэ.
Үүнд стандартын бус нүхэн жорлон, автомашины засварын төвүүдийн бохирдол, хөрсөнд нэвчин гүний усанд хүрч хөрс бохирдож усанд нөлөөлөх улмаар иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөж эхэлж байна гэж Шинжлэх ухааны академийн Газарзүй геоэкологийн хүрээлэнгийн хөрс судлаач П.Оюунбат ярилаа.
Төвлөрсөн системд холбогдсон орон сууцанд амьдардаг нэг хүний хоногийн усны хэрэглээ 127 литр, зөөврийн усны хангамжтай 330 худгаар үйлчлүүлж байгаа нэг хүний хоногийн хэрэглээ 7.3 литр, ус хангамжийн сүлжээнд холбогдсон ухаалаг төхөөрөмжтэй 141 худгаар үйлчлүүлж байгаа нэг хүний хоногийн хэрэглээ 10.7 литр байна гэсэн тоо гарчээ.