Мэргэжлийн сүмогийн “Хацү” башё Токио хотын сүмогийн ордонд өнгөрсөн ням гарагт эхэлсэн билээ. Энэ удаагийн башёд аваргуудаар манлайлуулсан Монголын 23 сүмоч таван зиндаанд барилдсан ч их аварга Хакүхо М.Даваажаргал өнөөдөр тэмцээнийг орхилоо.
Учир нь хоёр дахь өдрийн барилдаанаа Маэгашира Эндотой хийхдээ баруун хөлөндөө гэмтэл авсан нь дээрх шийдвэр гаргахад хүргэсэн төдийгүй өчигдөр орой маш хүнд халуурч хоносон нь үргэлжлүүлж барилдах боломжгүй болгожээ. Тэрбээр нэг даваа хоёр унаатай байсан бөгөөд өнөөдөр Хокүтофүжитой хүч үзэх байлаа.