Эрчим хүчийг хэмнэхэд иргэн бүрийн оролцоо чухал. Иргэд өдөр тутмын цахилгаан хэрэглээнийхээ эрчим хүчийг хэмнэх хэрэгтэй.
Тухайлбал, иргэд цахилгаан бараа худалдаж авахдаа нэн тэргүүнд эрчим хүч хэмнэлтийн зэрэглэлийн тэмдэглэгээг харж авах хэрэгтэй. Жишээ нь, хөргөгчний хувьд G зэрэглэлтэй байвал цахилгаан их зарцуулдаг гэсэн үг. Харин A, A++, A+++ гэсэн зэрэглэлтэй байвал цахилгааныг хамгийн сайн хэмнэдэг байна.
Иргэд зурагтаа удирдлагаар унтрааж орхидог ч улаан гэрэл асаалттай үлдсэн тохиолдолд эрчим хүчийг зарцуулсаар байдаг. Түүнчлэн гар утасны цэнэглэгчээ салгалгүй орхиход мөн эрчим хүч зарцуулдаг байна.