Хатан хаан II Елизавета ач хүүгийнхээ шийдвэрийг дэмжлээ
2020-01-14 10:231min

Их Британийн хатан хаан II Елизавета хунтайж Харри болон гэргий Меган Маркл нарынх нь шинэ амьдрал эхлүүлэх, хатан хааны гэр бүлийн ахмад гишүүдийн статус, үүргээс татгалзах шийдвэрийг дэмжлээ гэж эрхэм дээдсийн мэдэгдэлд тэмдэглэжээ.
II Елизавета мэдэгдэлдээ хунтайж Харри бие даасан амьдралд орох хүсэлтэй байгааг хүндэтгэн ойлгож байна гэсэн байна. Ач хүүгийнх нь гэр бүл цаашид хааны гэр бүл, Британийн Засгийн газраас цаашид санхүүгийн хувьд хамааралтай байхыг хүсэхгүй байгаа гэжээ. Эрхэм дээдэс хунтайжийн гэр бүлийг шилжилтийн үе хүлээж байна гэсэн байна.

Эх сурвалж: aif.ru