2020-01-15 12:301min00

Техасын дунд сургуульд гал нээсэн хэрэг гарчээ

07

АНУ-ын Техас муж улсын Хьюстон хотын дунд сургуульд үл таних этгээд гал нээсний улмаас нэг сурагч амиа алджээ. Өчигдөр (2020.01.14) болсон хэрэг явдлын улмаас 16 настай сурагч амиа алдсан байна. Цагдаагийнхан хэрэг гарснаас хойш хэдэн цагийн дараа энэ хэрэгт холбогдуулан нэг этгээдийг саатуулсан байна.

Хохирогч сурагчид яаралтай тусламж үзүүлсэн хэдий ч амийг нь аварч чадаагүй бөгөөд Цагдаагийн ажилтнууд сурагчдаас сургуульд болсон үйл явдлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг авсан байна. Сургуульд болсон хэргийн улмаас сургуулийн хичээлийг Лхагва гаригт цуцалжээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй