03-18.jpg

2017-03-20 12:35
Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр (2017.03.20) 10.30 цагт Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан Г.Дэнзэн нарын таван хүнд холбогдох хэргийг шүүх хурал эхэлсэн боловч тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон байна. Г.Дэнзэн болон холбогдох хүмүүсийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа эхнэрийнхээ нэр дээрх “Говь повер” компанийг тендерт ялуулж, 17 тэрбум […]

02-23.jpg

2017-03-20 12:18
СБД-ийн нутаг, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хажуугийн автомашины зогсоолд тавьсан автомашин руу буудаж танхайрсан хэрэг энэ сарын 18-наас 19-нд шилжих шөнө гарсан байна. Машины эзэн тус зогсоолд машинаа тавиад, хэсэг хугацааны дараа эргэж ирэхэд ийм хэрэг гарсан байжээ. Бууны сумны мөр машины урд хайрцаг дээгүүр гарч, машины дотор талд үлдсэн байна. Хэргийг […]

02-22.jpg

2017-03-20 11:55
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, ИТХ-ын гишүүд “Иргэдээ сонсъё” нэг сарын аяны хүрээнд Баасан гарагт Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцан эмч, ажилчдын саналыг сонслоо. ХУД-ийн Нэгдсэн эмнэлгийн дарга Э.Бодьцэцэг манай эмнэлгийн хувьд үйл ажиллагаа хэвийн, шинээр хэрэгжсэн сорьц […]

067.jpg

2017-03-20 11:40
Энэ сарын 18-19-нд шилжих шөнө Боксын спортын ОУХМ Э.Цэндбаатар бусдад зодуулж  ГССҮТ-д хүргэгдсэн байна. Түүн рүү үл таних согтуу залуус дайрч биед нь хүнд гэмтэл учруулсан гэнэ. Тэрбээр “Рио 2016” зуны олимпын наадмын тавдугаар байрын шагналыг хүртсэн билээ. Одоогоор биеийн байдал нь ямар байгаа эсхи нь тодорхойгүй байна.  

22-4.jpg

2017-03-20 10:40
Нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тогтоол, шийдвэр, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг иргэддээ танилцуулж, санал, санаачлагыг нь сонсч цаашдын үйл ажиллагаандаа тусган ажиллах зорилгоор “Иргэдээ сонсъё” аяныг дүүрэг бүрт зохион байгууллаа. Тус аяны хүрээнд Нийслэлийн засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, нийслэлийн Автозамын орлогч дарга Б.Индра, Газрын албаны орлогч дарга […]

0666.jpg

2017-03-20 10:09
2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан. Үүний хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтран сард нэг удаа иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгуулж байна. Энэ удаагийн өдөрлөг маргааш буюу 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн “Мишээл” төв, Сонгинохайрхан дүүргийн “Драгон” […]

01-30.jpg

2017-03-20 09:28
НӨАТ-ын урамшууллын сугалааны хоёр дахь тохирол өчигдөр (2017.03.19) боллоо. Сугалаанд дөрвөн сая төгрөгийн эзнээр долоон хүн тодров. Харин 500 мянган төгрөгийг 105 иргэн хожсон байна. Энэ удаагийн сугалааны ээлжит тохиролоор 9291 баримт таарч супер азтан тодорсонгүй. Нийт 10377 иргэн азтан болсон байна. Энэ оны гуравдахь ээлжийн сугалааны тохирол ирэх сард болох юм.   Б.ЯРУУ

0001-2.jpg

2017-03-19 15:35
Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан мэдээгээр шинэ долоо хоногт цас орж, цасаар шуурах төлөвтэй байна. Тодруулбал, 20-нд баруун, төв, говийн аймгуудын зарим нутгаар бага зэргийн цас, 21-22-нд нутгийн баруун хагаст, 23-нд баруун болон говийн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний хур тунадас, нойтон цас орно. Салхи 20-нд Алтайн уулсаар, бусад […]

05-8.jpg

2017-03-19 15:28
Мэргэжлийн хяналтын газраас нийслэлд баригдсан 566 барилгад газар хөдлөлтийн үнэлгээ хийхэд газар хөдлөлтийг тэсвэрлэх нь 172, хүчитгэж сайжруулах 75, газар хөдлөлтөд тэсвэргүй барилга 319 байна гэсэн судалгааг гаргажээ. Мөн зарим барилгыг цаашид ашиглах боломжгүй гэж үзжээ. Улсын хэмжээнд жил ирэх тусам улсын хэмжээнд газар хөдлөлтийн идэвхжил буурахгүй нэмэгдсэн талаар албаныхан мэдээлж байна. 2016 онд улсын хэмжээнд […]

000002.jpg

2017-03-19 14:44
Инээмсэглэл бол хүн төрөлхтний хамгийн их хэрэглэдэг нүүрний хувирлуудын нэг бөгөөд эрдэмтэн Пол Экманы олж мэдсэнээр та бид 18 – 19 янзаар инээмсэглэдэг байна. Инээмсэглэлийн тухай дараах сонирхолтой баримтуудыг дэлгэж байна. Инээмсэглэхэд “эндорфин” буюу аз жаргалын гормон болон “серотонин” хэмээх стресснээс ангижруулах бодисууд ялгардаг тул сэтгэл санааг тайвшруулж, эрч хүчийг өгдөг байна. Инээмсэглэх нь стресснээс […]