Арилжааны банкуудаар үйлчлүүлж буй иргэд үйлчилгээ авахын тулд удаан зогсох, хүлээх шаардлага гардаг. Ялангуяа “Хаан банк”, “Төрийн банк”, “Капитрон банк” зэрэг томоохон банк хамгийн их ачаалалтай ажилладаг билээ. Эдгээр банки үйлчлүүлэгчдэд ариун цэврийн өрөөгөөр үйлчилдэггүй гэх гомдолыг иргэд ШӨХТГ-т ирүүлдэг байна. Гомдолын дагуу нийслэлд үйл ажиллагаа явуулж буй есөн банкны 18 салбарт шалгалт явуулжээ. Тухайлбал, дээрхи банкиудаас гадна Улаанбаатар хотын банк, Худалдаа хөгжлийн банк, Хас банк, Голомт банк, Капитал банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд шалгалт хийхэд зургаан салбар тооцооны төв харилцагчдад үйлчлэх ариун цэврийн өрөөгүй гэх зөрчил илэрчээ. Ингээд улсын байцаагчийн зөрчил арилгах 7/11 тоот албан шаардлагын дагуу арилжааны банкиуд ариун цэврийн өрөөгөөр иргэд үйлчилхээр болжээ.